ХЯТАД УЛС БАРУУНЫХАН АРДЧИЛЛАА ХУВААН ИДЭХИЙГ ХАРАН СУУНА

ХЯТАД УЛС БАРУУНЫХАН АРДЧИЛЛАА ХУВААН ИДЭХИЙГ ХАРАН СУУНА

 

Ирэх хэдэн сарын хугацаанд дэлхийн одоогийн болон өмнөх их гүрнүүд их хэмжээний хохирол амсана. Лондон,Вашингтонд хямралд өрнөж байх зуур Хятад улс халгиж, цалгиж,соёл иргэншлийг ховдоглон зооглож байх болно.

Хятад улсын дэлхийд ноёрхох ноёрхол нь улс орнуудын удирдагчид  “Бүс ба зам” дээд түвшний уулзалтаар ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх найдвар тээн Бээжин хотод ирсэн байдлаар нь бүрэн илэрхийлэгдэх аж.
Энэ бол Хятадын ерөнхийлөгч Си Жинпиний хэрэгжүүлж буй бодлого бөгөөд уг бодлого нь улс орнуудыг Хятад улстай харилцаа холбоо тогтоох, том хэмжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, тэр дундаа тээвэрлэлтийг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийг өөртөө нэгтгэх зорилготой юм.

Ойрын хугацаанд дэлхийд тэргүүлэгчээр тооцогдох Хятадын эдийн засагтай худалдаа нэмэгдүүлэх амлалтыг тоохгүй байхын аргагүй.  Си Жинпин дэлхийг бүхэлд нь өөрсдийн хамааралд байлгаж, бусад эрх мэдлийн талбаруудад аажмаар ноёрхлоо тогтоон, өндөрлөгт байгаа гүрэн юу хийдэг түүнийг л хийж байна.
Бээжин хот дахь Си Жинпиний шоу үзүүлбэр нь АНУ болон Их Британийн өөрсөддөө бий болгосон улс төрийн хямралыг ашиглахад цаг хугацааны хувьд төгс тохирчээ.

Ирэх хэдэн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаар Трампын эсрэг ардчилсан тэмцэгчдий хөдөлгөөн өрнөнө.
Бид ардчилалд сохроор итгэдэг.Харин дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн болохоор зэхэж буй Хятад ардчиллын тэрхүү алдаа дутагдал дээр хэрхэн дөрөөлж хүчирхэгжиж байгааг бодит байдлаас тодхон харж болно. Хятад улсын хувьд бүх зүйлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хяналтандаа байлгаж, ямар ч олон нийтийн мэтгэлцээнгүй (ардчилалэ,эрх чөлөөгүй)нийгмийг бий болгоод буй.

Си дарга ямар ч ардчиллын системд хамгийн үнэ цэнэтэй зүйл болох итгэлийг гаргаж чулуудахад хүргэхүйц хувийн шинжтэй цохилтуудыг хийн, улс орнуудын удирдагч нартай итгэлцлийн гүүрийг бий болгожээ.

Үнэн гутлаа ч өмсөж амжаагүй байхад худал аль хэдийнэ дэлхийн талыг тойрчихно гэдэг шиг л..

Жой Байдэний эсрэг өрсөлдөх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн Трампын гол зэвсэг бол ардчилсан үзэлтнүүдийг “социалист” болгон хаяглаж, харин Бүгд найрамдахчууд өөрсдийн ардчилсан үндсээс салж, оронд нь Трампд үйлчилнэ гэж найдаж буй явдал юм. Ерөнхийлөгч ардчилсан тэмцэгчдийг түүний эсрэг босохоос нь өмнө хэдийнэ өрсөлдөгчдөө тодорхойлсон байсан.

Ирэх жил улс төрийн шуургын төвд байгаа олон хүний хувьд онцгүй байх биз. Гэвч дэлхийн хэмжээнд ардчилалд учруудах хор нөлөө нь илүү хохиролтой байх вий.

Их Британийн улс төр нэгэн цагт Ерөнхий сайд Тони Блейр, Джонн Мажор нар зогсож байсан дундын талбарыг орхиж эцсийн туйлдаа хүрнэ. Дундын талбар эвдрэлд орж, итгэл үнэмшил үгүй болох үзэгдэл нь тийм ч шинэ зүйлд тооцогдохгүй.

Зөвхөн АНУ, Их Британийн хувьд ч ийм үйл явдлууд тохиолдож байгаа биш.

  • Жишээлбэл, Францад гэхэд “шар хантаазтануудын”-ын бослого Ерөнхийлөгч Эммануэл Макроны улс төрийн чадвар, чадавхийг сориод буй.
  • Харин Италийн хувьд бусад Европ үндэстнүүдийн адил үндсэрхэг үзлээр хуваагдаад байна.
  • Мөн Финландад ардчилал болон автократ дэглэмийн хоорон дахь түүхэн хагарлын шугам яван явсаар үндсэрхэг үзэлтнүүдийг шахсан либерал нам олонхийн саналыг авав. Европ даяараа хэцүүхэн нөхцөлд байна.

Европын холбооны шинэ гишүүд, тодруулбал автократ дэглэм улам хүчээ авч байгаа Унгар зэрэг улсууд нь бүлэглэлийн төрөлхийн зөн совинг эсэргүүцэж байна. Ардчиллын өөр хувилбарыг хайж байгаа  боловч үнэн хэрэгтээ тэр нь ардчилал биш болон хувирах өндөр магадлалтай.

 

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen