Өмнөд Солонгост дээд боловсрол эзэмшсэн гадаадын харьяатуудыг иргэнээ болгох хуулийн төслийг өргөн барьжээ

Өмнөд Солонгост бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн гадаадын харьяатуудыг хялбар замаар иргэнээ болгох хуулийн төслийг өнөөдөр тус улсын хэсэг парламентчид хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Өмнөд Солонгосын хүн амын тоо 2028 онд оргилдоо (51.94 сая) хүрсний дараа тасралтгүй буурсаар 2067 онд 1980-аад оныхоо түвшинд (39.29 сая) хүрнэ гэж статистикчид тооцоолсон байдаг.

Тиймээс хүн амын өсөлтийг хадгалах, ажиллах хүчний хомсдлыг арилгах зорилгоор өндөр боловсролтой гадаадын харьяатуудыг иргэнээ болгох бодлого боловсруулснаа хуулийн төслийг санаачлагчид тайлбарлажээ.

Одоогийн цагаачлалын хууль голдуу солонгос хүнийг өөр үндэстнүүдтэй гэр бүл болох явдлыг зохицуулах зорилготой байдаг бол боловсролтой хүмүүсийг иргэнээ болгох чиглэлд хангалтгүй анхаарал хандуулсан гэж хуулийг санаачлагчдын ахлагч, сөрөг хүчний Ардчилал, Энх тайвны намын гишүүн Ким Кюн Жин тайлбарласан байна.

2016 оноос 2017 оны хооронд Өмнөд Солонгост суралцагч гадаад оюутны тоо 16.5 хувь өсөж, 135,000-д хүрснийг засгийн газрын тоо баримт харуулжээ. Энэ хугацаанд тус улсад амьдардаг гадаадын иргэдийн тоо 6.4 хувь өсөж, 2.18 саяд хүрсэн байна.

Эх сурвалж: Yonhap News

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen