Түвдийн олон газарт хаврын тариалалт эхлэв

Түвдийн олон газарт хаврын тариалалт эхлэв

16-нд Түвдийн тооллын илүү 1-р сарын аравдаар, Түвдийн Лхас, Шаньнань, Шигаз зэрэг нутгийн тариачид хаврын тариалалтаа эхлүүлжээ.
Лхас хотын ойролцоох уулын гүн дэх,газар тариалан, мал аж ахуй хослон эрхэлдэг Кэ-Эр тосгоныхон урьд жилүүдтэй адил, эртэлж босоод үхэр тэргээ хөллөн ажилдаа гарлаа. Тосгоны эмэгтэйчүүд үр тарианыхаа дээжийг эрчүүддээ хүндэтгэлтэй өгөхөд тэд үр тариаг хөх тэнгэртээ өргөж, элбэг ургац авахыг бэлгэддэг байна.
Мөн өдөр, Шаньнань хотын Кэсун тосгоны ард иргэдч хаврын тариалалтаа эхлүүлжээ. Тус тосгон бол Түвдийн ардчилсан хувьсгалын анхны тосгон, Кэ-Эр тосгоноос ялгаатай нь уламжлалт хөдөлмөрийн арга хэлбэрийг машин механикаар өөрчилж, үхэр тэрэг биш харин трактороор газар хагалбарлах болжээ.
Кэсун тосгоныхон газар хагалж, тариа тарихаас ургац авах хүртэл бүх үйл явцыг механикжуулсан байна.

 

Ренчинсоо

ХОУР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen