Чечений парламентийн дарга блог хөтлөгчөөс цусан өшөө авахаа зарлав

Чечений парламентийн дарга Магомед Даудов блог хөтлөгчөөс исламын хуулиар өшөө авна гэдгээ зарлаад байна.

Чечений парламентийн төлөөлөгч Магомед Даудов блог хөтлөгч Тумсо Абдурахмановыг дайснаараа зарлаж, ахан дүүстэйгээ нийлж түүнийг олно гэж хэлсэн видеогоо цацлаа. Даудовыг блог хөтлөгчийн Чечений тэргүүн асан Ахмат Кадыровын талаар хэлсэн үгс нь цочирдуулсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд Польшид амьдран YouTube-д блог хөтлөх болсон Абдурахманов гуравдугаар сарын эхээр нийгмийн зүтгэлтэн Максим Шевченкотой хийсэн ярилцлагаа YouTube-д оруулжээ. Блог хөтлөгч Чечений анхны ерөнхийлөгч, одоогийн тэргүүн Рамзан Кадыровын эцгийг урвагч гэсэн байна. Абдурахманов түүнийг, түүний үйлдсэн бүхнийг бодохоор ой нь гутдаг гэжээ.

Тумсо Абдурахманов 2015 онд Чечениэс гарч Польшид амьдрах болжээ.  

Үүний хариуд Чечений парламентийн дарга Instagram-аар блог хөтлөгчөөс цусан өшөө авна гэдгээ зарлав. Уг бичлэгийг одоо устгасан, гэвч Абдурахманов хуулбарыг нь Telegram-д оруулсан байна.

“Тумсо, би болоод миний ахан дүүс, миний ахан дүүс хэн болохыг чи андахгүй, албан ёсоор Ахмат-хажигийн тухай хэлсэн үгийн чинь төлөө албан ёсоор чамаас цусан өшөө авна” гэж Даудов (чечен хэлээр) дээрх бичлэгт ярьсан аж.

Бичлэгийнхээ төгсгөлд Чечений парламентийн тэргүүн биеэр цус гүйж байгаа цагт өөрөө болоод ахан дүүс нь блог хөтлөгчийг дайсанд тооцон эрж хайна, гэхдээ алахгүй гэжээ.

Тэрээр “Асуудлыг исламын хуульд заасан ёсоор шийднэ. Бид чамайг алах гээгүй, бид чамайг хачин гоё баясгана. Ойрдоо унтахдаа хаалгаа цоожилсон эсэхээ шалгаарай даа. Бас дэгээ түгжээгээ ч шалгана биз. Гадуур явахдаа анхаарал болгоомжтой байна биз. Хэрвээ араас нь шаагаад авбал тохиолдлын хэрэг биш гэж бодоорой” хэмээн парламентийн дарга ярьсан байна.

Түүнчлэн Абдурахмановыг Польшоос хөөгдөөд ирэхээр нь онгоцны буудал дээр цэцэгтэй угтахаа амалжээ.

Д.Баяр

Эх сурвалж: BBC

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen