Ким Чен Ун, Трампийг заналхийлэв

Ким Чен Ун, Трампийг заналхийлэв

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан шинэ оны мэндэлчилгээ дэвшүүлж байхдаа "Бид тун удахгүй тив алгасах алсын тусгалтай пуужин турших болно. Энэхүү ажил эцсийн шатандаа орсон” гэж мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараахан АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп твиттер хуудастаа "Хойд Солонгос тив алгасах пуужин турших ямар ч боломжгүй” хэмээн жиргэсэн юм.

 

Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа "Би Пхеньян хотод айлчилсан анхны АНУ-ын төрийн тэргүүн болох болно. Мөн 2017 ондоо багтаан тус улсын цөмийн хөтөлбөрийг царцаах болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Трампийн мэдэгдлийг Ким Чен Ун өчигдөр үгүйсгэсэн талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Удирдагч "Хойд Солонгосын эрдэмтэд тив алгасах чадвартай пуужин бүтээх ажлынхаа эцсийн шатандаа ороод байна. Тун удахгүй бид энэхүү пуужинг туршин үзүүлэх болно” гэж хэлжээ.

 

Хойд Солонгос өнгөрсөн онд хоёр удаа цөмийн зэвсэг туршиж, хэд хэдэн удаа баллистик пуужин хөөргөж, олон улсыг заналхийлсэн юм. Уг үйл явдлын дараа НҮБ тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/478056.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen