В.Путин: Жүдогийн бэлтгэл хийх нь сэтгэл санааг өргөж, юмсыг бодитоор харахад тусалдаг

Жүдогийн бэлтгэл хийх нь сэтгэл санааг өргөж, юмыг бодитоор харахад тусладаг гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотын "Юг-Спорт" спортын төвд жүдо бөхийн тамирчидтай бэлтгэл хийснийхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ.  “Дасгал хөдөлгөөн хийдэг хүний адреналины түвшин нэмэгдэж, сэтгэл санаа өөдрөг болж, амьдралыг өөрөөр хардаг. Түүнчлэн юмыг бодитоор хүлээж авахад тусалдаг” 

 

“Хэдий чинээ өндөр зэрэглэлийн тамирчин байна төдий чинээ үр бүтээлтэй хамтрагч байдаг. Өндөр зэрэглэлийн тамирчин хурууныхаа үзүүрээр бүхнийг мэдрээд зогсохгүй юу болоод байгааг сайн ойлгож, шаардлагатай үедээ тусалж, дэмжиж чаддаг. Өндөр зэрэглэлийн тамирчидтай байхад надад илүү амар, найдвартай байдаг” хэмээн В.Путин онцлон тэмдэглэсэн байна. В.Путин бага байхаасаа л жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой нэгэн байжээ. Хожим их сургуульд орохдоо тэрбээр жүдо бөхөө орхиогүй бөгөөд оюутан ахуй цагтаа жүдо бөхийн спортын мастер зэрэгтэй болж байсан аж. 

 

Э.Аянзаяа

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen