“Умардын урсгал-2” төслийг хэн ч зогсоож чадахгүй гэж мэдэгджээ

“Умардын урсгал-2” төслийг хэн ч зогсоож чадахгүй гэж мэдэгджээ

 

Америкийн хориг арга хэмжээнүүд нь “Умардын урсгал-2” төслийг зогсоож чадахгүй гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.

АНУ-ын зүгээс авах хориг арга хэмжээнүүд нь Германы компаниудыг төслөөс гаргахад хүргэж болзошгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.

“Тус улсын хориг арга хэмжээнүүд нь төслийг хэрэгжүүлэхгүй байхад хүргэхгүй хэдий ч ийм тохиолдолд Украины нутаг дэвсгэрээр дайруулан Оросын хийг дамжуулахтай холбоотой шийдвэрт хэн ч нөлөө үзүүлж чадахгүй гэх эрсдэл байгаа юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

“Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төсөлд дэмжлэг үзүүлсэнтэй нь холбоотойгоор Вашингтон хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан захидлыг АНУ-ын Элчин сайд Ричард Гренелл Германы компаниудад өмнө нь илгээсэн юм. Энэ захидалтай холбогдуулан Хайко Маас хэлэхдээ “Дипломатуудад юу хийх ёстойг хэлэх нь түүний үүрэг биш” гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen