Израилд “COVID-19”-ийн ногоон паспортын журмыг сунгахгүй

Израилд “COVID-19”-ийн ногоон паспортын журмыг сунгахгүй

 

Израилд “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор вакцинжуулалтад хамрагдсаныг батлах ногоон паспортын журмыг ирэх сарын 1-нээс цааш сунгахгүй байхаар шийдвэрлэсэн талаар тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт пүрэв гарагт мэдэгджээ. Н.Беннетт эрүүл мэднийн байгууллагын удирдлагуудтай уулзсаны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Түүний хэлснээр, Израилд “омикрон” хувилбарын давлагааны оргил үе өнгөрсөн бөгөөд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон арга хэмжээнүүдийг удахгүй үе шаттайгаар сулруулах ажээ.

Израилчууд “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан, халдвар аваад эдгэрснийг нотлох ногоон паспортыг олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ үзүүлж байсан ба энэ сарын эхнээс зөвхөн шөнийн клуб, олон хүний багтаамжтай танхимуудад нэвтрэхдээ үзүүлэх шаардлагатай болжээ. Израилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа хэдий ч “омикрон” хувилбарын давлагаа хоёрдугаар сарын эхээр оргил үедээ хүрснээс хойш хүнд өвчтөнүүдийн тоо тогтмол буурсаар байгаа юм байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen