Д.Нямхүү: 109 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ, хариу бүгд сөрөг гарсан

2020.05.20-нд нийт 109 шинжилгээ хийснээс бүгдэнд нь коронавирус илрээгүй байна. Үүнд:

  • Ажиглах байранд тусгаарлагдсан 6
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 57 ачаа,тээврийн жолооч
  • Тандалтын 17 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

Ийнхүү гурван өдрийн хугацаанд нийт 723 хүнд шинжилгээ хийснээс бүгд халдваргүй гарчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

 "Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжиилгээнд коронавирус илрээгүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл