А.Амбасэлмаа: Өчигдрийн шинжилгээгээр дөрвөн хүнээс коронавирус илэрч, батлагдсан тоо 310 боллоо

ЭМЯ-наам COVID-19 халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө. 

 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  "2020 оны есдүгээр сарын 3-нд ХӨСҮТ хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83, 84, 63, 57 настай дөрвөн эмэгтэйн шинжилгээнд коронавирус батлагдлаа.  Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 боллоо.

Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 боллоо. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 21 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 46 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 255 хүн байгаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна. 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 29 хүний давтан шинжилгээ, Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна" гэлээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen