БНХАУ руу тавих нефть, хийн хоолойг Монголоор дамжуулахыг В.Путин дэмжжээ

БНХАУ руу тавих нефть, хийн хоолойг Монголоор дамжуулахыг В.Путин дэмжжээ

БНХАУ-ын Циндао хотноо болж өндөрлөсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдааны үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын ээлжилт уулзалт болсон билээ. Энэхүү механизмыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачилж, уламжлал болгосон юм. Уулзалтаар гурван улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар эрчим хүчний салбарт хамтрах боломжийг голлон хэлэлцсэн бөгөөд ОХУ-аас БНХАУ руу тавих газрын тос, байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудалд нэлээд ач холбогдол өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоолойг газар нутгаараа дамжуулж тавих манай сонирхлыг дэмжихээ илэрхийлсэн байна. Кремлийн албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээллээ. Гэхдээ ТЭЗҮ-ийг маш нарийвчлан боловсруулах ёстой гэж В.Путин хэлсэн байна.   

БНХАУ руу тавих нефть, хийн хоолойг Монголоор дамжуулахыг В.Путин дэмжжээ

Талууд мөн аялал жуулчлалын салбарт хамтрах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгджээ. Мөн боловсрол, байгаль хамгаалал, шинжлэх ухаан, улс төрийн салбарт хамтын ажиллагаагаа нягтруулахыг уриалжээ.

Х.Батсайхан 

http://eagle.mn/r/45837
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen