Сүүлийн 24 цагт 102 жолооч согтуу жолоо барьж, 125 хүн эрүүлжүүлэгдлээ

Сүүлийн 24 цагт 102 жолооч согтуу жолоо барьж, 125 хүн эрүүлжүүлэгдлээ

 

Энэ сарын 1-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1612 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1231, хулгайтай холбоотой 25, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 127, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 94 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 102, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 129, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 38, эрүүлжүүлэх байранд хоносон 125, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 57 тохиолдол гарчээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen