ШЕЗ: Шүүгчийн туслахын цалин 600-850 мянгын хооронд байдаг

 

ШЕЗ: Шүүгчийн туслахын цалин 600-850 мянгын хооронд байдаг

 

Шүүгчийн туслахын цалин 2 сая гаруй байдаг талаар цахим орчинд өчигдөр хөвөрлөө. Тодруулбал, ХЗБХ-ны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Шүүгч нарын цалин 5 сая 360 мянга, туслахуудынх нь цалин 2 сая 407 мянга байна хэмээн мэдээлсэн. Үүнээс улбаалж эмч эмнэлгийн ажилчдын цалин шүүгч нарын туслахын цалинг ч гүйцэхгүй байна хэмээсэн юм.
Тэгвэл ШЕЗ-өөс энэхүү мэдээлэлд албан ёсоор тайлбар өгч, шүүгчийн туслахын цалинг нийтэд ил болголоо. Тодруулбал, Шүүгчийн туслахын цалингийн зэрэглэл ТЗ-6 буюу 690.018-853.375 төгрөг байдаг аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen