Нефтийн үйлдвэрийн ажилчдын хотхонд шаардлагатай импортын барааг татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцааж олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслөөр Дорноговь аймгийн Сайншанд суманд барих Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцанд шаардагдах импортын бараа материалд төлсөн татварыг буцаан олгох асуудлыг тусгасан байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлээгүй бөгөөд санал хураалт явуулахад хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Мөн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжив.

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen