Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн жилийнхээс 8.9 хувиар доошилсон тоон үзүүлэлт байлаа. Ингэснээр энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлох том зорилт тавьсан Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс экспортолсон нь гүйцэтгэх засаглалынхны санааг чилээж экспорт “шахаж эхэлсэн”.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр Гашуунсухайт боомтоор гарч буй экспорт өмнөх жилүүдтэй ойролцоо. Харин Шивээхүрэн боомтоор дамжсан нүүрсний экспорт тооцооныхоо 50 хувьтай байна. Ингэснээр нийт дүнгээр Монгол Улс төлөвлөгөөнөөсөө 20-25 хувиар хоцорч байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд гэхэд Монгол Улс хоёр сая тонн нүүрс экспортлох боломжоо алдсан гэж мэргэжлийн холбооноос мэдээлэв.

Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон бол 2019 оны 10 дугаар сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Харин Засгийн тооцоогоор бол  42 сая тонн нүүрс экспортлон 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байсан билээ.

Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Нүүрсний нөөц, баялаг

Нүүрсний геологийн таамаг нөөц: 173.3 тэрбум тонн, 300 гаруй орд илрэл, 15 сав газарт. Үүнээс: 37.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг геологи хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлаар тогтоосон.

Нүүрсний уурхай

2017.01.01-ны байдлаар:  Нүүрсний 49 уурхай идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Чулуун нүүрсний 29, Хүрэн нүүрсний 20 уурхай байна. Үүнээс:

Төрийн болон орон нутгийн өмчит 7 ААН 8 уурхайд,
Дотоодын болон хамтарсан 28 ААН 33 уурхайд,
100% Гадаадын хөрөнгө оруулалттай 7 ААН 8 уурхайд нүүрс олборлож байна. 

Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордууд /Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоол/

Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Хилийн боомтуудаар 2012 онд  19,378.6 мян. тн , 2013 онд 18,188.3 мян.тн, 2014 онд 19,512.3 мян.тн, 2015 онд 14,467.5 мян.тн, 2016 онд 25,809.3 мян.тн нүүрс экспортод гаргаж байсан тоо баримт байна.

 

Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Монгол Улсын нүүрсний дотоод хэрэглээ

Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen