Алтны ханш 1500 доллар давлаа

2013 оноос хойш анх удаа унци (28.35 гр) алтны үнэ 1500 доллараас давлаа гэж "Интерфакс" мэдээлэв.

АНУ, Хятад хоорондын худалдааны дайн хийгээд дэлхийн тэргүүлэгч орнуудын төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хүлээлт үүссэнтэй холбоотойгоор үнэ өссөн гэж үзэж байна.

Өчигдөр Нью-Йоркийн Comex биржид явагдсан арилжааны үеэр алтны ханш 1.3 хувиар өсч, нэг унци нь 1503.3 ам.доллар болжээ.

Он гарснаас хойш үнэт металлын ханш 17 хувиар өсөөд байна. Энэ оны зургадугаар сард алтны үнэ сүүлийн таван жилийн хугацаанд дээд цэгтээ хүрч унци нь 1339.11 доллар болсон талаар мэдээлж байсан билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen