Шахмал түлш үйлдвэрлэгчид тонн тутамд 50000 төгрөгийн татаас авна

Шахмал түлш үйлдвэрлэгчид тонн тутамд 50000 төгрөгийн татаас авна

Улаанбаатар хотноо тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс ашиглахыг хориглож шахмал түлш хэрэглэж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулж хувийн хэвшлийн 11 компани нэгдэж монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл байгуулсан. Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат шахмал түлш үйлдвэрлэгч дөрвөн компаний үйл ажиллагаатай танилцлаа. Шахмал түлш үйлдвэрлэгч компаниуд нь 80.000 тн сайжруулсан түлшийг иргэдэд түүхий нүүрсний үнээр нийлүүлэхээр тохирч улсаас тонн тутамд 50.000 төгрөгийн татаас авах гэрээ байгуулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: “Бид түлшний стандартаа шахна. Өөр төрлийн нүүрсээр сайжруулсан түлшийг хийх юм бол гэрээний үнийн дүнгийн арван таван хувиар торгоно” гэдгийг үйлдвэрлэгчдэд санууллаа.

Компаниудтай гэрээг 12 дугаар сарын эхээр байгуулсан бөгөөд үйлдвэрлэл удааширалтай байгааг бэлдэц удаан ирсэнтэй холбон тайлбарлав. Одоогоор 10.000 тн шахмал түлшийг үйлдвэрлэн  нөөцлөөд байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen