Залуу харагдъя гэвэл гүзээлзгэнэ ид

Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр гоо сайхны газраар явах шаардлагагүй гэнэ. Учир нь залуухан сайхан харагдахын тулд аминтэй гүзээлзгэнэ жимсийг идэхийг зөвлөжээ. Энэ жимс залуу насыг мөнх хадгалдаг гэнэ. Түүнд агуулагдсан витаминууд нь хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах шидтэй аж. Мөн кали, магни гэсэн бодис ихээр агуулагддаг тул ясны сийрэгжилтээс хамгаална.

Дашрамд дуулгахад, гүзээлзгэнэ жимс Монголд төдийлөн ургадаггүй. Намрын улиралд хангай газруудад уулын бэлээр ургадаг юм. Манайд борлуулагдаж буй гүзээлзгэнийг тусгай нөхцөлд, хүлэмжинд тарьсан байдаг. Үнийн хувьд 300 гр–ийн савлагаатай нь 18000 төгрөг аж.
- See more at: http://www.info.mn/news/74650.htm#sthash.DGe4pRtH.dpuf

Залуу харагдъя гэвэл гүзээлзгэнэ ид

 

Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр гоо сайхны газраар явах шаардлагагүй гэнэ.

Учир нь залуухан сайхан харагдахын тулд аминтэй гүзээлзгэнэ жимсийг идэхийг зөвлөжээ. Энэ жимс залуу насыг мөнх хадгалдаг гэнэ. Түүнд агуулагдсан витаминууд нь хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах шидтэй аж. Мөн кали, магни гэсэн бодис ихээр агуулагддаг тул ясны сийрэгжилтээс хамгаална.
 
Дашрамд дуулгахад, гүзээлзгэнэ жимс Монголд төдийлөн ургадаггүй. Намрын улиралд хангай газруудад уулын бэлээр ургадаг юм. Манайд борлуулагдаж буй гүзээлзгэнийг тусгай нөхцөлд, хүлэмжинд тарьсан байдаг. Үнийн хувьд 300 гр–ийн савлагаатай нь 18000 төгрөг аж.

- See more at: http://www.info.mn/news/74650.htm#sthash.DGe4pRtH.dpuf
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen