Орос, Хятад хийлдэг ёроолт усан онгоц ашиглалтад оруулжээ

Орос, Хятад хийлдэг ёроолт усан онгоц ашиглалтад оруулжээ

 

Өчигдөр Хятадын Хэйхэ боомтоос ОХУ-ын Благовещенск боомтын хооронд зорчих ачаа болон зорчигч тээврийн хийлдэг ёроолтой Хятадын 5, Оросын 9 усан онгоц ашиглалтад оржээ.  

Хятадын Хэйхэ, Оросын Благовещенск боомт гол мөрнөөр зааглагдсан, “Хятад, Оросын ихэр хот” гэгддэг аж.  Хоёр орны засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу, ачаа тээврийн хийлдэг ёроолт усан онгоцыг цас мөсний улиралд хоёр орон хоорондын зам тээврийн онцгой шугамд ашиглах зориулалттай гэнэ.

Хийлдэг ёроолт усан онгоц хурдтай, тухтай зэрэг онцлогтой, Хятад, Орос хоорондын зорчигч болон ачаа тээвэрт чухал үүрэг гүйцэтгэх болно.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн аяллын үүрэг гүйцэтгэж байгаа Хятад, Оросын хийлдэг ёроолт 14 усан онгоц анхныхаа аяллаар хоёр орны 1000 гаруй жуулчдыг тээвэрлэнэ. Тээвэрлэх хугацаа нь 12-р сарын эхэн хүртэл үргэлжлэх аж. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen