Ложистикийн ерөнхий хэмжээ 206 их наяд юаньд хүрэв

 
 Ложистикийн ерөнхий хэмжээ 206 их наяд юаньд хүрэв
29-нд Хятадын ложистик, худалдан авалтын холбооноос нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-10-р сард, бүх Хятадын нийгмийн ложистикийн ерөнхий хэмжээ 206 их наяд 300 тэрбум юаньд хүрч, харьцуулж болох үнээр тооцоолбол, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар өсжээ.

Дээрх тоо баримтын дагуу, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний ложистикийн ерөнхий хэмжээ 191 их наяд 200 тэрбум юаньд хүрч, харьцуулж болох үнээр тооцвол, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өсжээ. Импортын барааны ложистикийн ерөнхий хэмжээ 10 их наяд 100 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, 3.1 нэгжээр дээшлэв. Байгууллага нэгж хийгээд оршин суугчдын хэрэглээний бүтээгдэхүүний ложистикийн ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 30.4 хувиар өссөн байна.

Хятадын ложистикийн мэдээллийн төвийн холбогдох албаны хүн задлан шинжлэхдээ, сүүлийн үеийн байдлаас үзвэл, энэ онд Хятадын эдийн засгийн эргэлтийн ерөнхий байдал тогтвортой өсөх, тогтвортой сайжрах хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж, ложистикийн хөгжлийн суурь, орчин нэлээд сайн байгаа гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen