Цасан ширхэгийн анхны гэрэл зургуудыг авсан эрхэм хэн бэ?

1885 онд Америкийн фермер Вилсон Бентли микроскоп дурандаа камер байрлуулж цасан ширхэгийн хамгийн анхны гэрэл зургуудыг авсан байдаг. Тухайн үед зургуудыг ердөө тавхан центээр худалдаж байсан ч өдгөө шинжлэх ухааны гэрэл зургийн эхлэл байсан гэж өндрөөр үнэлэгддэг юм. Цасан ширхэгүүдийн талстан бүтэц ,тэгш хэмжээ нь өнөөгийн гэрэл зурагчдын сонирхлыг ихээр татдаг.

Тэд Вилсоныг цаг үеэсээ түрүүлж явсан хүн гэж дүгнэдэг билээ. Түүний микроскоп дуранг ээж нь 15 насных нь төрсөн өдрөөр авч өгсөн аж. Хүйтэн цаг агаартай Вермонтод өссөн хүү цасан ширхэгүүдийг хайлахаас нь өмнө өөрт таалагдсаныг үлдсэн ширхэгээс цацагт хяруулын өдөөр шүүрдэж ялгаж авдаг байжээ.

Энэ хоооронд дулаан элч оруулахгүйн тулд амьсгалаа түгждэг. "Цасан ширхэгийн зургийг авна гэдэг үнэхээр чадал шаардсан ажил байдаг. Дээр үеийн хэрэгслийг ашигласан нь түүний ажлыг улам үнэ цэнтэй болгосон юм. Тэр цасан ширхэгүүдийг үнэхээр их сонирхдог хүн байсан” гэж "Рочестер” Технологийн институтын био-анагаахын профессор Михаел Перес хэлсэн.

1904 онд "Herald” сонинд "Цасны гайхамшиг хийгээд гоо үзэсгэлэн” нэртэй нийтлэл гарчээ. Үүнд Вилсон "Цасан ширхэгүүд бидэнд байгалийн гоо үзэсгэлэнг үзүүлээд зогсохгүй тэрхүү гоо үзэсгэлэн цагийн аясаар хувирч өөрчлөгддөг болохыг харуулдаг. Цаашлаад энэ нь намар, шөнийн тэнгэр адил эргээд л ирдэг” гэсэн байна.


Вилсон өөрийн авсан 5,000 гэрэл зургийг дэлхийд харуулахыг хүссэн. Тэгээд эдгээрээс шилэгдмэл гэсэн 500-г нь Смитсониан институтын Самуэль Ланглид үзүүлжээ. Түүний гэрэл зургууд олны хараанд тэр даруй өртсөн болохыг уг институтын архивын газрын түүхч Памела Хенсон хэлсэн юм.

Улмаар Америкийн их сургуулиуд, коллежууд түүний ажлыг сонирхож эхэлсэн байна. 1931 онд Америкийн Цаг Уурын Хүрээлэн Вилсоны физикч Виллиам Жаксон Хампристай хамтарч 2,600 цасан ширхэгийн гэрэл зургийг оруулсан "Snow Crystals” номыг нь хэвлэсэн байдаг.


Өдгөө олон өнцөгт камер гарч цасан ширхэгийн тэнгэрээс унаж буй агшныг буулгаж болохоор болсон. Шинжлэх ухааны гэрэл зураг авдаг хүмүүс "Тодорхой нэг хэлбэр дүрстэй цасан ширхэгийг хараад үүнийг харсан цорын ганц хүн би боллоо гэж бодох мэдрэмж сайхан. Вилсон Бентлиг амьдарч байх цаг хугацаанд нь хүмүүс доогуур үнэлдэг байсан ч өнөөдөр олон хүн түүнийг гавьяаг мэдэх болсон” гэлцдэг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen