“Халтар царайт” киноны Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давила

“Халтар царайт” киноны Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давила

 

"Халтар царайт” киноны  гол  дүр Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон  жүжигчин  Гильермо Давилагийн амьдрал болоод уран бүтээлийн замналын талаар товчхон хүргэж байна.

Гильермо Давила  1955 оны 3-р сарын 18 нд төржээ. Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглосон жүжигчин Гильермо Давила  Венесуэлийн жүжигчин, дуучин юм.

Тэрээр 1970 онд театраас  урлагийн карьераа эхлүүлсний дараа   телевизийн  Ligia Elena кинонд тоглож нэр алдарт хүрчээ.

Мөн тэрээр 1992 онд Венесуэлийн  кино компанийн бүтээсэн "Халтар царайт” киноны гол дүрийн залуу болох Мигель Анхель Гонсалесийн дүрд тоглож дахин  алдартай болж эхэлжээ. Тэрбээр кинонд тоглохынхоо хажуугаар өөрийн  гэсэн арван дууны  цомог гаргажээ.

Гильермо Давила гурван удаа гэрлэсэн боловч аль нь ч бүтээгүй. Даниела, Элена гэх хоёр охин, Гуиллермо гэх нэг хүүтэй аж.

http://www.ugluu.mn/299358.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen