Эмэгтэй бөхчүүд “Баргын цом”-оос дөрвөн медаль хүртлээ

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн "Баргын цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 25-26-нд БНХАУ-ын Хөлөнбуйрын Хайлаар хотод боллоо. Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны тамирчид өрсөлдсөн тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэгвэл хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болж, 68 кг-ын жинд "Арслан” клубийн тамирчин Мөнхбатын Хишигмаа алтан медаль хүртэв. Түүнчлэн 57 кг-д "Женко” клубийн тамирчин Бат-Очирын Болортуяа, 62 кг-д "Аврагч” спорт хорооны тамирчин Хүрэлхүүгийн Болортуяа нар мөнгө, 72 кг-д "Цастын барс” клубийн тамирчин Эрдэнэтуяагийн Саранхөхөө хүрэл медалийн эзэн болжээ. Урд хөршид манай улсаас 30 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, улсын шүүгч Л.Жаргалсайхан, М.Баярсайхан нар ажиллав.

Эх сурвалж http://www.info.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen