Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн 21-25-ны хооронд болно

Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн 21-25-ны хооронд болно

"Улаанбаатар цом" 28 дахь удаагийн "А" зэрэглэлийн сонирхогчдын боксын олон улсын тэмцээнийг зургадугаар сарын 21-25-нд Улаанбаатар хотноо болно. Уг "Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн нь Германы Халле хотноо болох ДАШТ-ий өмнөх томоохон шалгуур тэмцээн болж байгаа юм.

Энэхүү тэмцээнд нийт 12 орны шилдэг 121 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд шилдэг боксчид өрсөлдөнө.

Манай улс зохион байгуулагчийн хувьд нэг жинд дөрвөн боксчинг тулалдуулах эрхтэй байгаа аж.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen