Стефен Карригийн 11 холын буудлага

Стефен Карригийн 11 холын буудлага

 

Хойд Америкийн ҮСБХ-ны “Голден Стэйт” багийн тоглогч Стефен Карри “Даллас”-тай хийсэн тоглолтод холын зайн шидэлтээ 11 удаа оруулж, нийт 48 оноо авсан байна. Түүний гайхалтай тоглолтын ачаар баг нь 119-114-өөр хожсон юм.

Стефен Карри 32 довтолгооныхоо 17 г оновчтой болгосон бөгөөд 19 удаа холын шидэлт хийснээс 11-ийг, дундын зайнаас 13 довтолсныхоо зургааг, торгуулиас гурван удаа шидсэнээс гурвууланг нь оруулсан төдийгүй зургаан удаа самбараас бөмбөг авч, таван удаа оновчтой дамжуулж, хоёр удаа хаалт хийж, 1 удаа булааж, өөрөө бөмбөгөө нэг ч удаа булаалгаагүй ажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen