Жүжигчин Ц.Цэрэнболд гадны зах зээлд хүч үзэж байна

Жүжигчин Ц.Цэрэнболд гадны зах зээлд хүч үзэж байнаУлсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. “Дүүлэн нисэх шонхор” кинонг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглож байгаа аж. “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлт 2019 онд Украинд болох юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen