“Туршилтын хосууд” инээдмийн УСК нэг залуу хосод байрны урьдчилгаа бэлэглэхээ мэдэгдлээ

 	 “Туршилтын хосууд” инээдмийн УСК нэг залуу хосод байрны урьдчилгаа бэлэглэхээ мэдэгдлээМонголын кино урлагт Инээдмийн уран сайхны киноны төрлөөр хүч түрэн орж ирж буй Оюунлаг Продакшны 3 дахь уран бүтээл болох Туршилтын хосууд инээдмийн уран сайхны кино 5 сарын 20нд нээлтээ хийлээ.

Энэхүү киноны ерөнхий найруулагч, продюсерээр Сэр-Од, Отгонбаяр нар ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Адъяа, Хулан, Мааз хамтлагийн дуучин Жанчив. Баатархүү, Золбоот нар тоглосон байна.

Өнөөдөр киноны багийнхан үзэгчдэд барих нэгэн бэлгээ задаллаа.
1 сарын хугацаатай 3 үе шаттай зарлагдах тэмцээнд оролцоод түрүүлсэн 1 хосод орон сууцны байрны урьдчилгааг нь төлж өгөх юм байна. Тэмцээнд бүртгүүлэхийн тулд "Туршилтын Хосууд” киног үзсэн хос тасалбараа Bee Café-д авчрахад л хангалттай юм байна.
Тэмцээнд оролцох хосуудыг бүртгэх хугацаагаа 5 сарын 27-өөс 6 сарын 10-ний 22:00 цаг хүртэл гэж зарлажээ. Тэмцээний эхний шат нь 5 сарын 30-аас эхлэн 6 хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Кино багийнхан тун удахгүй залуу хосод бэлэглэх байрныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen