Бүх цаг үеийн хамгийн алдартай дуугаар “Bohemian Rhapsody” шалгарчээ

 

Британийн “Universal Music Group”-ээс 20 дугаар зууны хамгийн олон хүнд хүрсэн алдартай дуу, мөн бүх цаг үеийн хамгийн алдартай классик рок дуугаар “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дуу шалгарсныг өчигдөр олон нийтэд зарлажээ.

Энэхүү дуу нь 1975 онд гарсан “Дуурийн шөнө” цомогт багтсан бөгөөд өчигдрийн байдлаар 1.6 тэрбум хандалт аваад байна.

“Bohemian Rhapsody дуу бол түүхэн дэх хамгийн гайхалтай  шилдэг дуу юм” хэмээн  “Universal Music Group”-ийн захирал Люшин Грэнж хэлжээ. Анх тус дууг гаргахад нь хэтэрхий урт, этгээд үг хэллэг ихтэй хэмээн шүүмжилж байжээ. Тус дуу нь бүрэн хэмжээний жүжиг шиг бөгөөд маш олон янзын хөгжмийн урсгалын элементүүдийг өөртөө агуулсан байдаг. Түүнчлэн дууны үгэнд өгүүлэгдэх үйл явдлыг “Фауст” –тай адилтган ярих тохиолдол бий.

Энэ онд нээлтээ хийсэн “Queen” хамтлагийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино нь тус дууг өнөө цагт алдаршуулахад ихээхэн үүргийг гүйцэтгэжээ. Нээлтээ хийснээсээ таван долоо хоногийн дараа дуу хөгжмийн тухай хийгдсэн дэлхийн хамгийн алдартай кино болоод зогсохгүй дэлхий даяар 600 сая ам.долларын ашиг орлого олсон аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen