КАЙЛИ, КЕНДАЛЛ ЖЕННЕР НАРЫН ЗАГВАР МАРТАГДАШГҮЙ

-Кайли, Кендалл Женнер хоёр Topshop-т зориулсан усны хувцасны шугам гаргав-

КАЙЛИ, КЕНДАЛЛ ЖЕННЕР НАРЫН ЗАГВАР МАРТАГДАШГҮЙ

 

Задгай бикини, наранд шарлагын аксессуарууд усан сангийн дэргэд үдэшлэг зохиох ямар байдгийг сайн мэдэх эгч, дүү хоёрын бүтээлүүд юм.

Кендалл, Кайли Женнер хоёрын хамтарсан нь сайн дизайнерууд гараад иржээ гэх сэтгэгдлийг төрүүлж өглөө. Өмнө нь гаргасан наранд шарлагын газрын хувцас, "Kendall + Kylie for Topshop” гэх оройн гоёлын шугамын дараа тэднийг нэгэн төрлийн капсулийн гэх цуглуулга хийлгэхээр брэндийн дэлгүүр дахин урьжээ. Бүсгүйчүүд усны хувцасны цуглуулга дээр ажилласан байна.

Тэд  Лос-Анжелест төрсөн. Далайд ойр өссөн болохоор энэ сэдвийг сайн мэднэ. "Шинэ цуглуулгадаа бид төрөлх Калифорнийнхаа уур амьсгалаас орууллаа” гэж эгч, дүү хоёр ярьжээ. Маш секси бикинигээс эхлээд дэгжин банзал, далайн эргийн амралтын аксессуар зэргийн 37 эд зүйлийг тэд шугамангдаа багтаасан байна.

«Бидний бүтээсэн эдлэл бүр янз бүрийн нөхцөл, тохиолдолд таарна гэж найдаж байгаа. Загвар бүр нь таны амралтыг мартагдашгүй болгоно гэж зүтгэсэн” хэмээн Кайли тайлбарлав.

эх сурвалж: news.mn

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen