ХОЛЛИВУДЫН “ХОРОЛМАА” -НУУД

Олны танил эрхмүүд хайрлан дурлах хагацаж салахдаа ч амархан.Магадгүй амьдрал нь түмний нүдний өмнө илхэн байдаг болохоор тэр биз.Жирийн нэгэн байсан бол хэнтэй учрах төдийлөн анхаарал татна гэжүү.Инээд хамгийн алдартай дурлалын гурвалжин буюу хайрын ээдрээт түүхээс сонирхуулья.

1.Бред Питт Женнифер Энистонтой гэрлээд 5 жил аз жаргалтай амьдарсан ч "Ноён,хатагтай Смит" кинонд Анжелина Жолитой хамтран тоглоод л түүнээс салж чадахаа больсон.Өдгөө тэд өргөсөн төрүүлсэн 6 хүүхдийг хамтдаа өсгөж хамгийн бат бөх гэр бүл гэгдэж буй ч үзэсгэлэнт Анжелинаг нөхрөө хуучин эхнэртэй нь байнга харддаг гэсэн явган яриа амь бөхтэй оршсоор.

2.Вуди Аллен, Миа Фэрроу, Сун-и Превин


Өргөмөл охиноо амрагаараа сонгосон нэрт найруулагч Вуди Аллены сонголт шүтэн бишрэгчдийг нь цочролд оруулж 12 жил ханилсан авааль гэргийг нь галзууруулах дөхсөн.Эцэст нь эхнэрээ орхиж өөрөөсөө 37 насаараа дүү өргөмөл охинтойгоо гэрлэн хамт амьдрах болсон юм.

3.Роберт Паттинсон, Кристен Стюарт, Руперт Сандерс

"Бүрэнхий" киноны дараа Кристенд залуу жүжигчин бүсгүйн мөрөөддөг бүхэн ирсэн.Нэр алдар,амжилт,хамгийн гол нь бүсгүй бүрийн сэтгэлийг татсан татсан тачаангуй найз залуу.Харин хэсэг хугацааны дараа бүсгүйг "Цасан гоо ба анчин" кинонд тоглож байхдаа найруулагч Руперт Сандерстэй сээтэгнэж буй зургийг шар хэвлэлүүд дэлгэж тавьснаар "Бүрэнхий"-н алдарт хосын зам салсан билээ.


4.Деми Мур, Эштон Кутчер, Мила Кунис

Загвар өмсөгчөөс жүжигчний замналаа эхэлсэн Эштон Кучер өөрөөсөө 15 насаараа эгч Деми Мурт гэрлэх санал тавьж олныг гайхшруулж байсан цаг саяхан.Олонх нь түүнийг нэр алдрын төлөө ийм сонгол хийлээ гэж буруутгасан ч Эштон жинхэнэ хайр гэж мэдэгдэж байсан.Аз жаргалтай 6 жилийн гэрлэлтийн дараа Кучер үеийн бүсгүй Мила Кунист сэтгэл алдаж гэрлэлтээ цуцлуулсан.Тэд өнгөрсөн жил хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байгаа бол Деми Мур сэтгэл гутралаасаа одоо болтол салж чадаагүй л явна.Төрсөн охид нь хүртэл залуу амрагтаа хаягдсан ээжийнхээ гаргаж байгаа араншин тэвчиж дийлэхгүйд хүрчээ.


5.Мэг Райан, Дэннис Куэйд, Рассел Кроу

2000 онд ид гялалзаж байсан хонгорхон бүсгүй Мэг Райн жүжигчин Дэннис Куэдтэй гэрлэжээ.Харамсалтай нь гэрлэлт тийм ч удаан үргэлжилсэнгүй. "Гладиатор" киноны од Рассел Кроуд унан тусан дурласан бүсгүй нөхрөө орхижээ.Харин Расселын сонголт бүсгүй биш байлаа.


6.Том Круз, Кэти Холмс, Жейми Фокс

Том,Кэти хоёр 2006 онд сүр дуулиантай гэрлэсэн.6 жилийн хамтын амьдралдаа цэг тавьснаар олн нийтийн анхаарлаас бараг гарсан Кэти нөхрийнхөө сайн найзтай учир ургуулаад амжжээ.Томын шүтэн бишрэгчид бүсгүйг нөхрөөсөө салаагүй байхдаа л найзтай нь уулздаг байсан хэмээн буруутгадаг.


7.Кейт Хадсон, Камерон Диаз, Алекс Родригес

Кейт Хадсон, Камерон Диаз хоёр сайн найзууд бас эртний хамтрагчид.Тэдний энэ харилцаа нэг залууд дурлахад нь төдийлөн саад учруулдаггүй бололтой.2009 онд Кэти тамирчин Алекс Родригестой хэсэг болзсон бол ердөө хагас жилийн дараа найз Камерон нь бас түүнтэй зугаалаад амжжээ.


8.Тейлор Свифт, Тейлор Лотнер, Селена Гомес

"Бүрэнхий" киноны бас нэгэн од,охидын сэтгэлийг соронзон адил татагч Тэйлор Лотнер бас л найз охидыг муудалцуулах шахсан.2009 онд Селена Гомектой хэсэг болзож байснаа удалгүй түүнийг найз Тейлор Свифтээр нь сольсон ажээ.Охид харин тэгтэл муудалцсангүй,одоо ч сайн найзууд оровч гаравч хамт хэвээрээ.


9.Анжелина Джоли, Билли Боб Торнтон, Лора Дерн

Үзэсгэлэнт Анжи өмнө нь бас нэгэн хосыг салгаж явсан түүхтэй.Өөрөөс нилээд ах жүжигчин Билл Боб Торнтоныг эхнэр Лорагаас нь салгаж дөнгөж Анжи түүнтэй 3 жил хамт амьдарсан.


10.Бритни Спирс, Кэвин Федерлайн, Шэр Жексон

Жүжигчин,дуучин Шэр Жексон сүйт залуу Кэвинтэйгээ аз жаргалтай байлаа.Тэд 3 жил хамтдаа амьдарч хөөрхөн хүүтэй болж,удаах хүүгээ ч хүлээж байж.Харин тэр нэгэн өдөр хосууд дуучин Бритни Спирсийн клипний зураг авалтад оролцож бүжиглэхээр очжээ.Ид мандаж яваа дуучин бүсгүйд урхидуулсан Кэвин жирэмсэн сүйт бүсгүйгээ хаяж,Бритнитэй гэрлэлээ.Харин энэ гэрлэлт Бритнид ямар үнээр туссаныг бүгд мэдэх билээ.

Эх сурвалжийн линк: http://zuwluguu.net/photo/6399-2016-06-17-02-37-15

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen