Жа Жа Габор таалал төгслөө

Жа Жа Габор таалал төгслөө

 

Холливуудын домогт уран бүтээлч, жүжигчин Жа Жа Габор энэ амралтын өдөр 99 насандаа таалал төгссөн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр зүрхний шигдээсний улмаас таалал төгссөн хэмээн ойрын эх сурвалж, сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Жүжигчний биеийн байдал 2013 оноос эрс муудаж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эмчилгээ болон хагалгаа хийлгэжээ.

 

Хатагтай Габор холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг байсан бөгөөд есөн удаа хуримаа хийсэн байна. Хэдий олон удаа хуримаа хийсэн ч тэрээр ганцхан охинтой билээ. Охины эцэг бол алдарт "Хилтон” зочид буудлын ерөнхийлөгч Конрад Хилтон юм.

 

Габор унгар гаралтай бөгөөд 1941 онд АНУ-д ирж, 1952 онд холливуудын анхны кинондоо тоглож, найруулагчдын анхаарлыг татжээ. 1970 оноос өөрийн гэсэн шоу нэвтрүүлэг, реалити шоуг үзэгчдэд хүргэж, олон улсад алдаршсан байна. Тэрээр 70 гаруй уран бүтээлд гол болон тулах дүрийг бүтээсэн аж.

 

Мөн тэрээр 1936 оны Унгарын мисс болсон ч хоёр жилийн дараа титмээ хураалгасан түүхтэй. Учир нь Габор насаа худал хэлж, тэмцээнд оролцсон байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/477276.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen