“АЖИЛТАЙ ИРГЭН ОРЛОГОТОЙ ӨРХ” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын "Бид хамдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэсэн заалтыг оруулсан. Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын 50-аас доошгүй хувийг Өмнөговь говийн иргэд бүрдүүлдэг байх гэсэн 2015 оны ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран "Ажилтай иргэн-орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Даланзадгад хотноо зохион байгуулж байна.

Уг өдөрлөгийн үеэр нээлттэй ажлын байранд тэнцэх иргэдийг шууд ажлын байраар хангаж БАТЛАМЖ гардуулах бөгөөд Оюу толгой ХХК, Таван толгой ХК, Энержи ресурс ХХК, Монголын алт ХХК гэх зэрэг нийт 52 компани оролцож байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen