Аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдав

Долоо хоног бүрийн Лхагва гарагт аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан хуралддаг. Өчигдөр хуралдсан 08 дугаар хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Даваа гараг бүрийн Удирдах ажилтны Шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар батлагдсан хуваарийн дагуу мэдээлэл хийдэг. Энэ даваа гарагийн Шуурхай хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газрууд Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулав.
2. - Улсын болон орон нутгийн чанартай хатуу, хайрган хучилттай авто замын тэмдэг тэмдэглэгээ, уулзвар, гэрэл дохио стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, засвар хийх шаардлагатай замуудад дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах,
- Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлын зардлыг санхүүжлэх,
- "Хаврын баяр-2017” наадмыг энэ оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах,
- "Хөгжилд чиглэсэн нийгмийн ажил үйлчилгээ” аймгийн Нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах,
- Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдах "Ай ТИ Эм-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд орон нутгийн түүхийн дурсгалт газруудыг сурталчилан оролцох,
- Зүүн бүсийн Шүүхийн шинжилгээний албадын сургалт, зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулах
- Аймгийн баяр наадмын өдрүүдэд "Дорнын гоёл-2017” хувцас загварын наадмыг өргөн хүрээнд ач холбогдол бүхий зохион байгуулах асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen