Титаниктай холбоотой 10 хачирхалтай баримт


Алдарт Жеймс Камероны бүтээл Титаник кино 1996 онд дэлгэцнээ гарч сая сая хүнийг араасаа хуйлруулж байсан билээ. Хүн бүр л сайн кино гэж амандаа магтахаас холбоотой хачирхалтай баримтуудыг нь тэр бүр мэддэггүй билээ. Тиймээс та бүхэнд Титаник кинотой холбоотой 10 хачирхалтай баримтыг хүргэж байна.

Леонардо Ди Каприог эхэлж сонгоогүй

Киног санхүүжүүлэгч Парамоунт, 20-р зуун фокс компанийн талаас гол дүр Жек Доусоны дүрд Леонардо ДиКаприог биш Мэттью МакКоннахийг илүүд үзжээ. Харин найруулагч Жеймс Камерон арай хийн ятгаж байж, залуу ДиКаприод аз дайрсан юм.

Кейт Уйнслет Леонардо ДиКаприотой анх удаа уулзаад яасан гээч?

Тэрбээр оногдсон дүрээрээ чадлынхаа хэрээр амьдруулахыг зорьдог чадварлаг, сайн жүжигчин. К.Уйнслет хамтран тоглох Леонардогийн өмнө бүрэн нүцэглэхээ мэдээд их л сандарсан аж. Гэхдээ дүрээ чадварлаг гаргахын тулд эхний ээлжинд зөвхөн хамтрагчийнхаа өмнө нүцэглэж, дасгасан байна.

К.Уйнслет уушигны хатгалгаа туссан

Усан онгоц сүйрч зорчигчид нь бүгд далайн хүйтэн усанд унадаг төгсгөлийн хэсэгт Кейт Уйнслет усны хамгаалалтын хувцас өмсөхөөс татгалзсаны горыг амсаж, уушигны хатгалгаа тусч байжээ.

Техникийн алдаа

Бүх цаг үеийн хамгийн аугаа бүтээлүүдэд ч алдаа гардаг. Бүр ёстой юм шиг техникийн алдаа хийнэ шүү. Киноны оргил хэсэгт гардаг хоёр талруугаа салсан модон шатыг өндөр нуруутай хүмүүст зориулан хийснээс түүхэн хэмжээнээсээ хальжээ. Харин 1912 оны орчимд хүмүүс өнөөгийн биднээс нуруугаар намхан байсан юм байна.

Кейт Уйнслет огт жүжиглээгүй

Роза усан онгоц живж байхад доод давхарын хонгилд Жекийг хайгаад явдаг хэсэг байдаг даа. Тэр хэсгийн зураг авалтыг Баха Мексикт хийсэн бөгөөд түрж орж ирж буй ус нь Номхон далайн ус байсан гэнэ. Жүжигчин Кейт Уйнслет хэсэгт жүжиглэх ямар ч шаардлага гараагүй. Учир нь Номхон далайн ус чөмөг царцаам хүйтэн байсан юм.

Хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино

Титаник кинонд холбогдох баримтуудаас хамгийн сонирхууштай нь төсөв юм. Энэхүү том бүтээлийг хийхэд 20-р зуун Фокс компани 200 сая доллар гаргасан гэдэг. Мөн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон бүтээл болсон ч Жеймс Камероны ээлжит бүтээл Аватар кино дээд амжилтыг нь эвдэж орхисон юм.

Дээд давхарт нэвтэрсэн этгээд үнэндээ эмэгтэй хүн байсан

Кинонд Жекийн зурсан зураг дотор дээд давхаргынхны үдэшлэгийг бусниулсан нэгэн эрийн хөрөг гардаг. Бодит байдал дээр тэр хүн нь Хильда Мари Хеллштром гэдэг бүсгүй хүн байсан аж. Тэр ядуусын буюу тавцангаас доош гуравдугаар төвшний зорчигч байсан бөгөөд яг л Жек шиг сониуч зандаа хөтлөгдөн баячуудын эгнээрүү шургалжээ.

Киноны дуу эхэндээ найруулагчийн сэтгэлд хүрээгүй

Өнөөх алдарт "My heart will go on" дууг Жеймс Камерон кинонд ашиглах дургүй байжээ. Харин киноны хөгжмийн зохиолч нь Поп дива Селин Дионтой хуйвалдаж, дууг нууцаар бичээд найруулагчдаа сонсготол гэнэтийн бэлэг болж, Ж.Камероны сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг. Улмаар "My heart will go on" дуу нь Оскарын шагнал хүртсэн билээ. Эл дууны үгийг Уйлл Женнингс бичиж, аяыг нь Жеймс Хорнер зохиосон юм.

Бэртэл гэмтэл

Леонардо, Жейсон Барри хоёр онгоц живж байхад зорчигчдыг гаргахын тулд нэг хаалгыг цөм цохидог. Гэвч энэ нь хэтэрхий бодитой болсноос жүжигчин Леонардо ДиКаприо мөрөө булгалж, Барри вандан сандлаар нүүрэндээ цохиулжээ.

Ж.Камерон далайд шумбасан

Тэрбээр өөрийнхөө төсөөлсөн Титаникийг харьцуулж үзэхийн тулд Атлантын далайн ёроолд живсэн хувилбарыг нь үзэхээр 1500 м-ийн гүнрүү шумбаж байжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen