Фото: “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны Ромка, Катя нарын түүх
"Зүүдэнд ч оромгүй явдал” 1981 онд дэлгэцэнд гарч 26 сая гаруй хүн үзэж дээд амжилт тогтоож, Вильнюст болсон Бүх холбоотын кино наадмын дээд шагнал хүртжээ. Энэ киног наймхан сарын дотор ЗХУ-д /хуучин нэрээр/ 26 сая хvн vзсэн гэдэг. Катяд тоглосон Татьяна Аксюта, Ромкад тоглосон Никита Михайловскийгаас насаар долоо эгч байв. Н.Михайловский зураг авалт эхлэх vед дөнгөж 16 нас хvрч байсан бол Т.Аксюта театрын дээд сургууль төгсчихсөн бас гэр бvлтэй нэгэн байлаа.
Катягийн дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта
"Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Катя дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта 1957 оны 3-р сарын 12-нд Москва хотод төржээ.
Катя буюу Татьяна Аксюта "Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглохдоо 23 настай нөхөртэй эмэгтэй байв. Тэрбээр Оросын хөгжмийн менежер, телевизийн продюсер Юрий Аксютутай гэрлэсэн юм.
Тэрбээр "Зүүдэнд ч оромгүй явдал”кинонд тоглосны дараа 2002 он хүртэл ОХУ-ын эрдмийн залуучуудын театрт ажиллаж, Москвагийн хүүхдийн ордонд урлагийн багшаар ажилласан байна.
Ромкагийн дүрд тоглосон жүжигчин Никита Михайловский
"Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Ромка дүрд тоглосон ЗХУ-ын жүжигчин Никита Михайловский нь 1964 оны 4-р сарын 8 нд төржээ.
Никита Михайловский яг л Ромка шиг тун эрт хайр дурлалтайгаа учирж амьдрал зохиосон боловч салалтаар төгссөн байна. Тэрээр хоёр ч удаа гэрлэж, анхны эхнэрээсээ Софья хэмээх охинтой болсон юм. Никита Михайловский Ромкагийн дүрд тоглохдоо 16-хан настай байжээ.
Ромкагийн дүрээр сая сая үзэгчдийнхээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Никита Михайловский 1991 оны 4-р сарын 24 нд 27 насандаа цусны өвчнөөр таалал төгсжээ.