УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН АЮУРЫН ЦЭРЭНДЭНДЭВ (1912-1986).

УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН АЮУРЫН ЦЭРЭНДЭНДЭВ (1912-1986).

 

Төв аймгийн Бор-Өндөр буюу одоогийн Алтанбулаг сум. Улсын Төв Театрын жүжигчин байхдаа Улсын Гавъяат Жүжигчин цол хүртсэн 91942-07-20. №43). Цэргийн албыг хаасны дараа орон нутагтаа багийн дарга, сумын улаан булангийн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1934 оноос цэргийн театрт, 1938 оноос үлгэр жишээ клубт, 1940 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажиллажээ. "Их жанжны уран ялалт”, "Хатанбаатар Магсаржав”, "Талын баатар” жүжигт Д.Сүхбаатарын дүрийг бүтээснээс гадна тайз, дэлгэцнээ Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Амарсанаа, Гэсэр, Баянмөнх болох жонон, Арслан тайж зэрэг түүхэн хүмүүсийн дүрийг бүтээсэн байна. "Учиртай гурван толгой”-н Юндэн, "Түмний нэг” киноны Намжил гэхчилэнгээр Э.Оюуны "Гайхамшигт лимбэ”, "Хот айл”, Д.Намдагийн "Шинэ зам”, Ч.Ойдовын "Далан худалч”, К.Симоновын "Орос хүмүүс”, Лопе де Вегагийн "Хонины булаг " зэрэг олон жүжигт ядуу ард, цэцэн цэлмэг үнэнч шударга эр, ухуулагч, тагнуул, туршуул лам болж тоглосон байна. 1947 онд Прагад болсон Дэлхийн Залуучууд Оюутны Их Наадамд Ардын жvжигчин Лувсанжамцын Цогзолмаатай хоршин дуулж оролцжээ. Хамтран тоглогчдоо бүр хөтлөөд явчихдаг маш түшигтэй жүжигчин, алдартай дуучин байжээ. "Учиртай гурван толгой” дуурийн Юндэнг хуучин, шинэ аяар нь гайхамшигтай сайхан дуулж жүжиглэсний гадна "Янлинхуар”, "Цэнхэрлэн харагдана”, "Гунан хар” зэрэг монгол ардын богино дууг гойд намбалаг сайхан дуулсан нь Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас” одонгоор шагнагджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen