Бүсгүй бүрт хүргэх урмын үгс...

Бүсгүй бүрт хүргэх урмын үгс...

 

Харин танд байгаа хүч чадал, нөөц бололцоо урмаар цангаж байдгийг мартаж болохгүй. Өдөр бүрийг аз жаргал баяр баясгалантай өнгөрүүлэх боломжоо алдахыг хүсэхгүй л байгаа бол бусдыг хүлээлгүй өөрийгөө урамшуул. Далдын далд ертөнцөд нойрсож буй хүчирхэг, өхөөрдөм, инээд цалгиасан гүнжээ сэрээгээрэй.

Бүсгүй бүрт хүргэх урмын үгс...

         Сайн байцгаана уу? "Монголжингоо”-гийн эрхэмсэг ялдам, энхрий дөлгөөн, харц булаам охид бүсгүйчүүдээ. Өнөөдөр та нартаа бид сэтгэлийн чанадаа уудлан байж, урмын үгс илгээж байна. Үг бүрийг нь алдалгүй уншиж, алхам бүртээ ягштал баримтал гэхгүй ээ. Зүгээр л зүсээ тольдон догдолдог шигээ, зүрхээ бас анзааран баясгаад аваарай, бүсгүй минь.

         Амьдралыг бас өөрийгөө буруутгаж суухын оронд яг одоо өөрийнхөө төлөө багахан ч гэсэн алхам хийгээрэй. Хийхийг хүссэн ч зориг чинь хүрээгүй тэр л  зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Та эхэлж чадсан байхад дуусгаж бас чадна гэсэн үг. Жижиг амжилт том амжилтын анхны алхам гэдгийг санаарай. Хүч чадал, ур чадвар танд хангалттай бий. Гутранги үзэлтэн хийх боломжгүй гэдэг бол, өөдрөг үзэлтэн хийж болох юм байна гэдэг. Харин урам зоригтон хийчихлээ гэж хэлдэг байна. Тиймээс өхөөрдөм дүр төрхөө өдөр бүр дорддог шиг, сэтгэл зүрх оюун бодлоо ч бас урмаар дүүргэн тордоорой. Таны нөхөр, хань эсвэл дарга тань танд урам зориг өгч, "Чи хийж чадна, амжилтанд хүрч чадна” гэх зэрэг урмын үгсийг хэлдэг бол та, жинхэнэ нөөц бололцоогоо гаргахын тулд дотоод хүчээ хэрхэн ашиглах  бол? Танд бүх зүйлийг хийх, болгох, амьдралаа хүссэн чигтээ залах хүч чадал бий. Харин танд байгаа хүч чадал, нөөц бололцоо урмаар цангаж байдгийг мартаж болохгүй. Өдөр бүрийг аз жаргал баяр баясгалантай өнгөрүүлэх боломжоо алдахыг хүсэхгүй л байгаа бол бусдыг хүлээлгүй өөрийгөө урамшуул. Далдын далд ертөнцөд нойрсож буй хүчирхэг, өхөөрдөм, инээд цалгиасан гүнжээ сэрээгээрэй. Урмаар далла, бас шагна нойрноосоо тэр лавтайяа сэрнэ. Итгэхгүй байгаа бол туршаад үзээрэй, хонгор охид бүсгүйчүүд минь.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen