Цэвэрлэгч

Цэвэрлэгч

 

Энэ зургийг би дүүдээ утсаа өгч байгаад албаар даруулсан юм. Охины минь анги тарах дөхөөд үүдэнд нь хүлээж зогссон хүмүүсийн дунд сургуулийн цэвэрлэгчхувцастай эгч зогсож байлаа. Ангийн хаалга онгойж эцэг эх бүр хүүхдээ авахаар урагш зүтгэх үед тэр эгч тэгж дайрсангүй. Багшаас нь ганц 2 зүйл тодруулах үед би ангийнхан дундаа ганцаараа формын хувцасгүй бор хүү ангиас гараад нөгөө эгч дээр очихыг харлаа. Охиноо хөтлөөд алхтал "Ээж ээ манай ангийн тэр хүүхдийн ээж нь цэвэрлэгч юм байна лээ. Харин та дарга тээ" гэж хэвлүүхэн ярих охиныхоо үгэнд юу гэж хариулах учраа олсонгүй. Хэсэг алхаж яваад "Ээж нь ч бас цэвэрлэгч шдээ" гээд хэлчихлээ. Учир мэдэхгүй 5 настай охин минь өөрийгөө мундаг ээжтэй гэж бодох гэсэн үү эсвэл цэвэрлэгч бол муу хүн гэдэг үгийг хаа нэгтээгээс сонссон уу ямар ч байсан "Айн, нээрээ юу" гэж байна. Нээрэн нээрэн. Жижигхээн Bee Cafeкафегийнхаа шалыг зүлгэж, аяга таваг угааж, жорлон цэвэрлэж, тоос арчиж эхлүүлсэн. Би цэвэрлэгч байна. Цэвэрлэгч байснаараа муудсан зүйл алга. Мундаг гэж ямар хүнийг хэлдэг юм гэж үү. Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнийг хэлдэг юм. Том болоод захирал дарга болно гэдэг үгийг нэжгээд хүүхдийн амнаас сонсож болох нийгэмд бид амьдарч цэвэрлэгчийн хүүхэдтэй битгий найзал гэдэг "үнэтэй" сургаалийг эцэг эхчүүд айлдаж байна уу даа гэлтэй. Ярвайсан нүүрэндээ хэн нэгнийг хийдэг ажлаар нь ялган шүүмжлэхээсээ урьтаад таны сэтгэл цэвэрлээгүй жорлон шиг бохир бодлын ялгадсаар дүүрэн байна уу гэдгийг бид анзаарч сурах хэрэгтэй. Ажил хөдөлмөрөөр голж шилдэг бус, ажил хөдөлмөр бүхэнд хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Тэгвэл олон нийтийн жорлонд цэвэр байж, гудамж хоггүй байж, хүүхэд гэдэг бяцхан ертөнц бидний үг үйлдэлийг харж үлгэрлэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen