Бидний үеийнхэн энэ зовлонг маш сайн ойлгоно оо

Бидний үеийнхэн энэ зовлонг маш сайн ойлгоно оо

 

90-ээд оны эхэн үеийн хүүхдүүд уншиж байгаа бол сэтгэл шимширмээр хэдэн юм бичих гэж байна шүү.


1. Зуугийн зайрмаг авна. За бараг ганцаараа бүтнээр нь идэж байсан хүүхэд байхгүй дээ. Хар багаас нэг гудамжны шороо идэж өссөн зүрхний анддаа өгөхгүй бол маргааш нь цуг тоглох найзгүй. Май гээд амьхандаа долоолгочих санаатай өгнө (гэхдээ хазна гэдгийг мэдэж байгаа) зайрмагны тал нь байхгүй. Ядаж энэ хүртэл хаз гээд хуруугаараа зааглаад байхад хуруутай юутай нь тал нь байхгүй. Ам хөлдөх, шүд янгинах бол асуудал биш.


 

2. Хорийн чавга авна. Өнөөх нь дотроо гуравхан ширхэгтэй. Тэр нь дотроо ястай, яс нь дотроо чөмөгтэй. Дэлгүүр орох сургаар хавийн амьтан дагачихна. Чавгаа гаргаад шууд идэхгүй гаднах амтыг нь гартал хүлхэнэ. Дараа нь зажилж эхлэнэ. Ингэсний дараа ясыг нь буцааж уутанд нь хийгээд гэртээ аваачиж хагалж иднэ. Маш их мэдрэмж шаардсан ажил. Найзуудаасаа харамлаж харамлаж  авчирсан хэдэн ясаа чөмөгтэй нь няцалчихвал тэгээд тэр өдрийн азгүйтэл. Гэхдээ азгүй байсан ч тэрийгээ хаяхгүй үйрмэгийг нь түүж иднэ.  Бас уутыг нь ч зүгээр хаяхгүй долооно. /аймшгийн өлөн хахаха/

 


 

3. Зуугийн ундаа авна. Ам ам дамжуулж хувааж уусны дараа шил, бөглөөн дээр нь алалцана даа. Шилээ тушааж дэлгүүрийн эгчээс нэг чихэр авна. Бөглөөг нь давтаж цуглуулгандаа нэмнэ.

 

 

4. Дугуйтай хүүхэд бол зүгээр од. Гуйлгаж, гуйлгаж нэг суулгана. Сууж амжаагүй байхад "за болчихсон" гэнэ дээ. Мань мэтэд нь жижигхэн дугуй олдохгүй. Ах нарын том дугуйн дээр суугаагаараа биш босоогоороо дугуй унаж сурлаа шүү дээ.

 

 
За тэгээд тэр ус цасанд ороход хугацаа нтр бол байхгүй ээ байхгүй. Зун нь хоорондоо усаар байлдаж л өнгө ордог байлаа. Гадуур сайртталаа тэнэж, найзынхаасаа шанага ус гуйж, найзындаа л хоновол жаргал болдог тийм үед өслөө.  Одоогийн хүүхдүүд бага насны минь мөрөөдлүүдийг гэртээ овоолоод тэрийгээ нээх их юманд бодохгүй байхаар цагаахан атаархлаар бичлээ. Тиймээс 90-д оны эхэн үе болоод тэрнээс өмнөх оныхныг хүндэлж, хайрлаж байгаарай бацаануудаа. 90-ээд оны сүүлийн үеийнхэн ч яах вэ мань хэдийг амьдрал үзэж явахад соосогны маамуунууд байсан юм. 
 
Фейсбүүк.ком 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen