"Алсын хараа гэдэг хэчнээн чухал болох тухай"

Та өөрийгөө 1900 онд АНУ-д төрсөн гээд төсөөлөөд үздээ. 14 нас хүрэхэд чинь Дэлхийн I Дайн эхэлж, 18 нас хүрэхэд чинь хэдийнэ 22 сая хүн дайнд үрэгдсэн байх болно. Жилийн дараа гэхэд Испанид ханиад дэгдэж 20 нас хүртэл чинь Дэлхий цар тахлын байдалд оршино. Энэ хоёр жилийн хугацаанд 50 сая хүн амиа алдах болно. Тийм ээ, 50 сая.

29 нас хүрэхэд чинь, Их хямрал эхлэх болно. Ажилгүйдэл 25%-д хүрж, дэлхийн ДНБ 27%-иар буурна. Энэ байдал чамайг 33 нас хүртэл үргэлжилнэ. 39 нас хүрэхэд чинь Дэлхийн II Дайн эхэлнэ. Гэтэл амьдрал чинь дөнгөж л ид цэцэглэх насандаа ирж байдаг.

41 нас хүрэхэд чинь АНУ Дэлхийн II Дайнд эрхшээлд бүхэлдээ автсан байх болно. 39-45 насны чинь хооронд 75 сая хүн дайнд амиа алдаж, Холокост (Еврейчүүдийг шатаах байр) -д 6 сая хүн үхсэн байх болно.

52 нас хүрэхэд чинь Солонгос АНУ-ын дайн эхэлж, 5 сая хүн амиа алдах болно. 64 насанд чинь Вьетнамын дайн эхэлж олон жилийн туршид үргэлжилнэ. Үр дүнд нь 4 сая хүн үрэгдэнэ. 62 дахь төрсөн өдөр чинь ойртоход Хүйтэн дайныг өдөөсөн "Карибын хямрал" эхэлнэ. Ингээд та бидний мэдэж байгаачлан дэлхий ертөнц тэр чигтээ сүйрч, амьдрал устаж болох байсан. Гэвч агуу удирдагчдын хэлэлцээрээр бид аврагдсан билээ.

75 нас хүрэхэд чинь Вьетнамын дайн дуусна. 1900 онд төрсөн хүн бүрийн талаар бодоод нэг үзээрэй. Хэрэв та байсан бол энэ бүхнийг тэсч, даван туулж чадах байсан уу? 1985 онд төрсөн хүүхэд 85 настай эмээ өвөө нь ямар хэцүү нөхцөлд сургуульд сурч байсан талаар бодож үзэхгүй.

Гэсэн ч "Тэд" энэ бүхнийг даван туулж чадсан. Алсын хараа гэдэг бол урлаг. Гайхалтай зүйл. Аливаад алсын хараатай хандаж сурцгаая. Ухаалаг энэрэнгүй байж бие биедээ энэ бүхнийг даван туулахад нь туслая. Дэлхийн түүхэнд өнө мөнхөд үргэлжилсэн шуурга гэж хэзээ ч байгаагүй. Энэ бүхэн (maybe Covid-19) ч гэсэн удахгүй дуусна. Хамтдаа даван туулья.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen