Содурагийн согоо шиг найз охид

"Академи Авардс"-ын хамаг шагналыг даруухан явсаар хамчихсан баг хамт олон бол "Содура" киноныхон. Тэр дундаас кино урлагийн ертөнцөд ямар ч зөвшөөрөл, урилгагүй орж ирээд од болсон бүсгүй бол Содура буюу Ч.Очгэрэл. Баян айлын хүүгийн сэтгэлийг балчир насандаа татаж гэр бүлийн амьдралд эрт хөл тавьсан Очко 3 хүүхдийн ээж. Одоо түүнийг хэн ч "Банкны" Чукагийн бэр гэж хэлэхгүй ч танихаар олны танил болсон. Тэгвэл түүний найз охид өөрөөс нь илүү олны анхаарлыг татаж байна. Мэдээж гэрлэсэн, тогтсон амьдралтай бүсгүйд яаж ч хөл алдсан найраа байхгүй. Зураг дээрх бүсгүйчүүд дотны найзууд нь. Харахад л нүд тусан таньдаг хүн шиг харагдаад байгаа энэ бүсгүй бол Онон. "New face" уралдаанд Очкотой хамтдаа оролцож байсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин нөгөөх нь "Содура" кинонд дайсных нь дүрд тоглодог М.Оюунсүрэн. Бас нэг танил хүн байгаа нь нэвтрүүлэгч Цовоогийн охин. Тэдний онцлог бүгд ганц бие. Очгэрэлийн хөөрхөн найзууд ёстой согоо шиг гэж ирээд л харц унагах хүмүүс олон байна.

Э.Эгдэрмаа   http://www.tumen.mn/p/9180.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen