Ж.Батзандан: Дэд сайд, агентлагийн дэд дарга нарыг цомхотгож багш нарын цалинг нэм


Ж.Батзандан: Дэд сайд, агентлагийн  дэд дарга нарыг цомхотгож багш нарын цалинг нэм

Ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагдах бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг аж. Авдаг цалин нь амьдралд хүрэлцэхгүй, дээр нь ачаалалтай ажилладаг учраас багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл багш нарын цалин хангамжтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Багш нар, боловсролоос мөнгө харамлаж болохгүй, энэ дэд сайд, агентлаг болгонд тавьсан 2-3 дэд дарга нарыг цомхотгож багш нарын цалинг нэм” хэмээн нүүр номондоо тэмдэглэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen