УИХ-ын гишүүн Д.Гантулга: айлд хоносон нь үнэн. Гэхдээ өглөө гараад явсан

УИХ-ын гишүүн Д.Гантулга:  айлд хоносон нь үнэн. Гэхдээ өглөө гараад явсан

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийн талаарх мэдээлэл ойрын өдрүүдэд анхаарлын төвд байгаа. Тэгвэл Д.Гантулга гишүүн тус хэргийн талаар дөнгөж сая төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэрбээр тус хэргийн талаар Д.Гантулга гишүүн өнгөрсөн өдрүүдэд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэлийн хурлын үеэрээ дараах тайлбарыг өгөв. Тэрээр " Би хөдөө орон нутагт ажиллаж байгаад өчигдөр  ирлээ. Намайг хөдөө явсан хойгуур энэ бүх хэрэг цацагдсан. Энэ нь миний эсрэг мөн намын эсрэг зориуд зохион байгууллалттайгаар явагдаж байгаа гүтгэлэг. Юманд хязгаар бий, хүнийг ингэж гүжирдэж болохгүй.  Хүнчүүлсэн гээд байгаа 25 настай эмэгтэйн эгч Саранзаяа надаас мөнгөх авсан тухай ярьсан байна лээ. Тэр эмэгтэй өнөөдөр Хөвсгөл далайн эрэгт амраад явж байна. Би хүнд мөнгө өгөх нь битгий хэл өөрийн нэр дээр байргүй хүн. Хэн нэгэнд мөнгө төгрөг өгч гүтгэлгийг дарах хүн би биш. Мөн тэрбээр, "Өөрийгөө хүчирхийлэгч биш, харин энэ бүхнийг зохион байгуулж байгаа олигархи хүчин бол жинхэнэ хүчирхийлэгч. Тэд залуу улстөрчдийг хүчирхийлж байна ” гэлээ.  

Түүнчлэн хэргийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан.  "6 дугаар сарын 11-ний орой би "Энкэнто таун"-ы саунд байсан. Надаас гадна хэд хэдэн  сэтгүүлчид, залуус байсан. Орой нь би Иргэн Ц-ийнд би хоносон, гэхдээ өглөө гараад явсан. Энэ бол улс төр орж ирсэн зохион байгуулалттай зүйл” хэмээн мэдэгдэв.

BOLOD.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen