Шуурхай: Ц.Цэнгэл, Ц.Анандбазар, Ж.Цолмон, Д.Өнөрболор нарын дөрвөн хүнийг эргүүлэн татлаа

 	 Шуурхай: Ц.Цэнгэл, Ц.Анандбазар, Ж.Цолмон, Д.Өнөрболор нарын дөрвөн хүнийг эргүүлэн татлаа

 

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимд ажиллах сайд нарыг тодруулсан. 

Эрх баригчдын сонголт олон нийт төдийгүй намынханд нь ч таалагдахгүй 
байгаа юм. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын сайд нарын асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрээ өөрчилжээ. Тэрээр
 сайд нарын сонголтоо эргэн харж нэр дэвшээд байсан дөрвөн хүнээ эргүүлэн татлаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга  М.Энхболд нар нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, хамгийн гол нь нэр дэвшигчдэд холбогдох ашиг сонирхлын зөрчил илт харагдаж буйг анхаарч үзсэн аж. Цаашид ч олон нийтийн санаа бодол, нийгмийн уур амьсгал, сонгогчдын үзэл бодлыг онцлон анхаарч ажиллах болно гэдгээ энэ шийдвэрээрээ харууллаа.

Засгийн газрын гишүүдэд:

 

Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх

Монгол Улсын сайд  ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат

Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил

Хуульзүйн сайдаар С.Бямбацогт

Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн

Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар  Н.Номтойбаяр

Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ

Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Өнөрболор

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ж.Батсуурь

Зам, тээврийн сайдаар Д.Ганбат

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Анандбазар

Эрчим хүчний сайдаар Ц.Цэнгэл

Эрүүл мэндийн сайдаар Ж.Цолмон нарын нэр яригдаж байсан билээ.

У.Сайхан   Bolod.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen