Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юуны учир С.Баярыг “өмөөрөв”

Өнгөрсөн жилийн өдийд АТГ-ын газрын даргаар ажиллаж байсан Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэрбээр УИХ-ын чуулган дээр чухам юуны учир ажлаа өгөх болсон шалтгаанаа дорвитой тайлбарлаж чадаагүй ч хэд хэдэн асуулт үлдээгээд явсан нь С.Баярын хэрэг байв. Тухай үед УИХ-ын гишүүн Г.Уянга "Авлигатай тэмцэх хүнд байна уу. Хэд хэдэн хэргийг танайх гэмт хэрэг гэж үзээгүй. Тодруулбал С.Баяр АНУ-д үл хөдлөх хөрөнгүүд авсан гэх баримттай мэдээлэл өгсөн. Гэтэл үүнийг гэмт хэрэг биш гэж үзсэн.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юуны учир С.Баярыг “өмөөрөв”

 

Үүнээс харахад АТГ-ыг хараат ажилладаг гэж үздэг болсон” хэмээн Н.Ганболдоос асуухад "С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна л даа. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон байгаа. Ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин "Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно” хэмээн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдал үүссэний дараа С.Баярын хэрэг эргэн сэргээгдэж, гэмт хэрэг хэмээн шалгагдаж болзошгүй юм. Гэвч хэн түүний судсыг атгаж байна вэ гэдэг  маш сонирхолтой  асуулт хариултгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдал үүссэний дараа С.Баярын хэрэг эргэн сэргээгдэж, гэмт хэрэг хэмээн шалгагдаж болзошгүй юм.

Саяхан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулахаар өгөхдөө энэ хэргийг прокуророос түтгэлзүүлэх магадлалтайг сануулж байсан. Учир нь Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилдог. Тиймээс ашиг сонирхол хөндөгдөх магадлалтай гэдгийг хэлж байсан. Шалгуулахаар өгсөн хэрэг ч таамаглаж байснаар шийдвэрлэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан билээ. Энэ үйл явдал нь "Ерөнхийлөгч хууль хяналтынхныг гартаа эргүүлж байна” гэх хардлагыг улам лавшируулсан. Цаашлаад С.Баярын хэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаацайлж байх магадлал өндөр байгаа юм. Үүнтэй зэрэгцээд С.Баярын буруутгагдаад байгаа Оюутолгой гэрээнд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар нэгэн хэмжээгээр оролцсон учир С.Баяр додьгор ярьж байна. Хэрвээ С.Баяр хуулийнханд шалгагдаад ирвэл Ерөнхийлөгчийн нууцыг дэлгэнэ. Мэх мэхэндээ гэгч болно гэх хүмүүс ч олширсоор.

 

Үүнтэй зэрэгцээд С.Баярын буруутгагдаад байгаа Оюутолгой гэрээнд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар нэгэн хэмжээгээр оролцсон учир С.Баяр додьгор ярьж байна. Хэрвээ С.Баяр хуулийнханд шалгагдаад ирвэл Ерөнхийлөгчийн нууцыг дэлгэнэ. Мэх мэхэндээ гэгч болно гэх хүмүүс ч олширсоор.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл өдгөө ч үргэлжилсээр байгаа.Тэдний талаар С.Баяр тойрон хүрээлэгчдийнхээ дунд хийсэн уулзалтын үеэр "Гадаадад байгаа хүмүүс чинь завгүй байдаг шд. Тэгэхээр энэ жагсаал хийж буй хүмүүсийн ард улс төрчид байгаа гэж би хардаж байгаа...Зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр, уулзахгүй гээд... Жагсагчдын барьсан самбарууд дээр шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай. Тэр талаар лавлаж тодруулах, миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй” хэмээн хэлээд авсан. Тэгвэл эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчид Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн Яаманд хүргүүлжээ.

 

С.Баяр...Зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би сайн ойлгоогүй.

Мэдээж гадаад улсад С.Баярыг эсэргүүцэх хөдөлгөөн улам эрчээ авах нь улс орныг муухай харагдуулах нь дамжиггүй. Иргэд нь бараг сар гаруйн хугацаанд хүчтэй эсэргүүцээд байхад улс нь юу хийх талаар анхааралтай ажиглагсад цөөнгүй. Үнэндээ С.Баярыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т" Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэж заадаг. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль аль талаараа Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярын судсыг атгаж байна гэж хэлж болохоор. Гагцхүү өнөөдрийг хүртэл яагаад таг дуугүй, энэ талаар ганц үг ган хийхгүй, түүнийг өмөөрөнгүй байгаа нь сонирхол татсаар. Ерөнхийлөгч МАН-ынхан Засгийн газар байгуулагдаж байх үед зөвд зөөлөн, бурууд хатуу хандахаа илэрхийлж байсан. С.Баярын охидууд нэг биш нэлээд хэдэн оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байхад Ерөнхийлөгчийн нөгөөх хатуу үг хайчив. Уран сайхнаар "донгоддог” Улсын маань Ерөнхийлөгчийн үйлдэл нь зөөлөн л байгаад байна даа.

 

Эх сурвалж: 24tsag.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen