Д.Оюунхорол Завханд мөнгө тарааж байсан аргаа Баянзүрх дүүрэгт ашиглаж байна

Д.Оюунхорол Завханд мөнгө тарааж байсан аргаа Баянзүрх дүүрэгт ашиглаж байна

 

МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй Д.Оюунхорол сонгуулийн үеэр мөнгө тарааж, иргэдийн саналыг хууль бусаар авах гэж улайрсаар ирдэг нь энэ удаа ч баримтаар нотлогдлоо. Тодруулбал Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа 100 мянган төгрөг тарааж буй дүрс бичлэг задарсан. Тэрхүү Н.Энхзаяа нь Д.Оюунхоролын "Отгонтэнгэр” дээд сургуулийн ректор юм байна. Мэдээж Шадар туслахаараа ойрын хүнээ тавьж, ажиллуулсан байж таарна. Уг бичлэгт Шадар туслах Н.Энхзаяа нь "За, ингээд хүмүүст харагдаад яах вэ, гар бариад 100, 100 мянган төгрөг өгчихье” хэмээгээд нууцаар мөнгөө өгч, авалцаж буй нь харагддаг.

Ер нь Д.Оюунхоролын хувьд гурван удаа Завханы ард түмний санал итгэлийг авахдаа мөн л иймэрхүү аргаар УИХ-д сонгогдсон түүх байдаг гэх юм билээ.

Ганц баримтаас үзэхэд 2012 онд УИХ-ын гишүүний нэр хүнд, албан тушаалаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан буюу ард түмний татварын мөнгөнөөс 500 сая төгрөг гаргуулан, өөрт нь ажилласан нэр бүхий 108 иргэнд шууд л төрийн сангаас хувийн данс руу нь шилжүүлсэн байдаг. Энэ асуудалтай нь холбоотойгоор 2012 оны сонгуулийн үеэр гомдол гарч, нэр дэвшигчээс хасах шийдвэрийг Завханы сонгуулийн тойргийн хороо гаргаж байсан нь бий. Гэвч сонгуулийн тойргийн хорооны уг шийдвэрийг хүчингүй болгуулж, УИХ-ын гишүүн болсон түүхийг Завханыхан хэлж байна. Өдгөө тэрбээр уг аргаа ашиглан УИХ-ын сэнтийд суухаар улайрч байна.

13553284_10208482138324986_1574897681_n

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen