Монголын зоригт 400 эр 10 мянган гаминг ялсан түүх!!!

Монголын зоригт 400 эр 10 мянган гаминг ялсан түүх!!!

 

Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 Монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.

Энэ гаргалгааг анх Баабар “Нүүд.эл суудал” .номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ. Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодит хийгээд бодит бус хүчин зүйлүүд бас бий. Бодит хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.

ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дай.раагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших. чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.

Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устг.ахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.

Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.

Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.

Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байл.дааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.

Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.

Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчид.тайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.

ХХ зууны эхний Монгол Хятадын дайн

“Сайтар бэлтгэгдсэн түмэн хүнтэй” хятадын байнгын арми гэгч хөөрхийлөлтэй байдалд байжээ. Чухамдаа Юань Шикай Монголыг цэргийн хүчээр бус дипломатын зальжин арга.ар эрхэндээ оруулсан юм. Түүнээс бус Сюй Шү Жаны арми Монголд орж ирэхдээ байлдаан хийгээгүй билээ.

Хэрэв Монголчууд байлдсан бол? Энэ бол их сонин асуулт

Гэхдээ үүнд хариулах жишээ бий. Нэг дэх нь Манлайбаатар Дамдинсүрэн вангийн захидал. Хоёр дахь нь Монголын армийн жанжин Хатанбаатар Магсаржавын цэргийн ур ча.двар. Энэ хүн 1911 онд Ховдыг чөлөөлөх дайнаас хойш гадны цэргүүдтэй 41 удаа байлдахдаа нэг ч ялагдаагүй юм. Ялангуяа 1913-1914 оны Монгол хятадын дайны туршлага тэдэнд хангалттай байв.

1912 оны эцсээр Юань шикай 33 460 цэрэг, 85 их буу, 54 пулемёт бүхий зургаан замын цэргийг сайтар зэвсэглээд өвөр Монголд түлхэн оруулж, Монгол руу дав.шуулжээ. Чингийн Засгийн газар хар тамхины дайнд ялагдсаны дараахнаас армиа шинэчилж эхэлсэн бөгөөд Чин гүрэн унасны дараа генерал. Юань Ши Кай засгийн эрхэнд гараад армиа өргөтгөсөн юм. Мэдээж бүр 1912 онд Хятад цэргийн тоо, зэвсэглэлээр Монголоос хамаагүй давуу байснаас гадна армиа европ маягаар зохион байгуулсан байв.

Харин үүний өөдөөс Оросын армийн зэвсэглэлээс хасаж байсан бердан буунаас дөнгөж салж, хагас нь винтовоор зэвсэглэсэн Монголын армийн 1000 орчим цэрэг замдаа хүчээ зузаатгах уламжлалт аян дайнд хятадын армийн өдөөс хөдөлсөн байна. Монголын арми тэр үед ердөө л хоёрхон хээрийн хөнгөн их буутай байв.

Тулалдаан одоогийн Монгол Улсын .нутаг дээр бус өвөр Монголын нутагт болсон нь Богд хаан бүх Монголын хаан хэмээн нутаг дэвсгэрээ харийнхнаас хамгаалсан хэрэг байв. Баруун хязгаараар нэг зам, Дариганга, Егзөрийн хийдийн чиглэлээр нэг зам, Сөнид Улаанцавын чиглэлээр Монголчууд давшжээ.

Гэтэл үр дүн нь гайхалтай. Хятадууд анх довтолсноор баруун замын цэрэг Цагаан түнгийн орчим тулалджээ. Анхны тулалдаан 1913 оны 6 дугаар сарын нэгэнд болоход хоёр та.лаас 22 хүн үрэгдэж, 30 хүн шархаджээ. Хоёр дахь тулалдаанд Хятадын талаас 2000 гаруй цэрэг, харин Монголын талаас 700 цэрэг тулалджээ. Мэдээж хятадын байнгын арми зэвсэгээр Монголоос хамаагүй илүү л байж таарна.

Тулалдааны үр дүн тооцоогоор биш, ёстой жам ёсоор Монголчуудын ялалтаар төгсчээ. Монголчууд 20-ийг алаад, 50 агтыг нь олзлоод хөөн гаргасан байна. Эн.д уг нь Монголчууд ялагдах ёстой биз дээ? Энэ мэт Монголчууд Хятадын армийг байнга ялж байснаар барахгүй Хөх .хотыг өнгөртөл давшжээ. Хятадын армитай хийсэн тулаанаас олзолсон зэвсгээр өөрсдийгөө зэвсэглээд зогсохгүй, олзолсон болон “хоцрогдсон хуучин” зэвсгээсээ 10.925 нэгж бууг Өвөр Монголчуудад өгсөн ажээ.

Мэдээж Монголын арми дан морьт цэргээс бүрдэж байлаа. Байлдаанд ялж байсан ч гурван улсын хэлэлцээрээр Монголын армийг эргүүлэн татжээ. Оросууд Богд хаанаас цэргээ татахыг шаардаж, шинээр зэвсэг нийлүүлэхээ зогсоож байв. Монголын ноёд армиа зэвсэглэх бүхий аргыг хэрэглэж байв. Оросын хаан зэвсэг олгохыг татгалзсаны дараа Монгол ноёд зэвсгийн үйлдвэрийн даргыг нь хахуульдах замаар “албан бусаар” зэвсэг авахыг хүртэл оролджээ.

-1914 оны дайны хүчний харьцааг үзэцгээе. Хятадын арми зарим мэдээгээр герман, хятадад үйлдвэрлэсэн винтовоор хангасан 39.900 цэрэг, 85 их буу, 54 пулемёттай байжээ. Гэтэл Монголын арми хоёр замын нийлээд 2000 гаруй цэрэг, үүний хагас нь винтовоор хангасан, хоёр.хон их буутай буюу зам бүр нэг их буутай байлаа. Бүр 1915 онд Монголчууд ердөө 24000 цэргийг л зэвсэглэх чадвартай болсон юм.

Гэтэл байлдааны үр дүнг гайхалтай. Монголчууд 1911-1919 оны хооронд хятадыг дийлж 1693 винтов, 160 шахам мянган сум, 715 сумтай 4 их буу, 5 пулемет олзолжээ. Цэргийн тоогоор 15 дахин, пулемётаар 8 дахин, их буугаар 42.5 цөөн хэрнээ ийм амжилт олжээ. Тэр үед хүрээнд Монголчууд их түрэгдэж байгаа гэнэ, үхэх нь гайгүй юм байх гэлцэж байснаа ялж байна гэлцэх болжээ.

Хожим Хатанбаатар “Байлдахад хэцүү биш, хүний олноор л бүслэх гээд байх нь зовлонтой” гэж ярьж байжээ.

Мэдээж Монголын арми нөгөө “Тунгалаг тамир” киноны Ням өвгөн цахиур буугаа магтахдаа “Баатрыг нь эс боловч жирийн цэргийг нь дөнгөчихнө” гэсэнчлэн суманд даа.гддаггүй баатруудаас бүрдээгүй. Бүгд л буу, сэлэм барьж үзээгүй гэгдэх “малчид” л байсан. Тэгэхээр прагматикаар үнэнийг тодруулдаг хүмүүсийн тооцоогоор бол Хиагтад Монголчууд гарцаагүй ялагдахаар барахгүй аль 1914 онд л бүрэн эзлэгдчих байжээ. Тэгтэл яагаад ялагдсангүй вэ?

1914 онд Монголын Засгийн газар цэргээ эргүүлэн татсан ба Өвөр Монголыг цэргийн хүчээр бус дипломатын аргаар нэгтгэх боломж бий гэж үзэж байжээ.

Хүрээ яагаад эзлэгдэв ?

Арми нь амжилттай байлдаж байсан атал Сүй Шү Жан 1919 онд яагаад хүрээг эзэлчихдэг билээ? гэж гайхмаар.

Богдын Засгийн газрыг муучлах, ангийн тэмцлийн зоригоор түүхийг гуйвуулахдаа коммунизмын үед Богд Хаант Монгол Улсын армийн дайчин гавъяаг нуудаг байжээ. Хүрээнд Хятад цэрэг орж ирсэн нь үнэндээ зальжин дипломатч Чен И-гийн явуулга байв. Монголын ноёдыг, тэр дундаа Ерөнхий сайд болсон шанзав Бадамдоржийг хээл хахууль цутгах, айлган сүрдүүлэх замаар эрхэндээ оруулж, тэднээр Зөвлөлтийн аюулаас хамгаалах цэргийг Хүрээнд ирүүлэх хүсэлтийг Юань Ши Кайд бичүүлснээр Хятадын цэрэг байлдалгүй Хүрээнд иржээ.

1921 оны эхээр Барон Унгерн Хүрээг эзлэхэд Хятадын байнгын арми 12.000 мянган хүнтэй байжээ. Гэвч энд бас л гайхалтай үйл явдал болж, Хүрээнд бэхэжсэн хятадын цэрэг Баронд бутцохиулан сарнин зугтжээ. Барон Унгерны Азийн морин дивиз ердөө 800 гаруй хүнтэй, нийлсэн Монголчууд 200 гаруй байв. Хэрэв дагуураас авч гарсан зэвсгээ бүрэн авчирсан бол 6 их буу, 20 пулемёттай байжээ.

Гэтэл Хүрээнд байсан генерал Жан Цинхуйд 2 бригад явган болон морьт цэрэг, нэмж дайчилсантай нийлээд 15.000 хүн, 40 их буу, Гочкисийн системийн хүнд пулемёт 100 байжээ. Гэвч тэр Хүрээнээс ховх цохиулан ихэнх нь хойшоо Хиагтын зүг зугтсан ба 1500 орчим цэрэг өмнөд зүг зугтсаныг Саж ламын төвд цэргүүд ба Унгерний цэргүүд толгой дараалан хяджээ.

Хиагтад

Хиагтад байрласан хятадын цэргийн хүчин дээр Баронд цохигдон хүрээнээс ухарсан 6000 цэрэг нэмж очсоноор 10.000 орчим цэрэг лавтай байжээ. Энэ бол сүр сүлд нь үхсэн эмх цэгцгүй, хүний нутагт хашигдсан арми байлаа. Хиагтын тулааныг Монголчууд 3 дугаар сарын дундуур бага хүчээр эхлүүлсэн нь хүйтэн хахир цаг өнгөрөхөөс урьтаж ялах гэж яарсных. Нөгөө талаас Бароны дайралтаас амжих гэсэн хэрэг байх.

Гитлерийн армийн ялагдлын шалтгааныг Оросын хахир өвөл гэж олон эрдэмтэн үздэгтэй адил Оросоос ч хатуу хахир Монголын өвөл хавар гамингуудыг бүрмөсөн зутраажээ. Харин Монголчуудын хувьд хавар цаг бол эх нутгийн нь нэг л улирал билээ. 3 дугаар сарын 18-ны үүрээс авахуулж давшсан Монголчууд харуй бүрий болоход хятадын армийг бүрмөсөн бут цохиод Хиагтаас хөөсөн байв.

Хятадын армийн үзэл суртал, цэргүийн сэтгэл санаа авах юмгүй байсан нь ойлгомжтой. Хүрээнд 10 дахин бага хүчтэй Баронд ховх цохиулсан энэ армийн үлдэгдэл урагш бус хойшоо зугтсан нь гайхалтай. 10.000 орчим мянган хүнтэй арми байсны нотолгоо нь Ардын журамт цэрэгт цохиулсан гамингууд хүчээ бөөгнүүлж байгаад Хүрээний баруун талаар дайрч гарахыг оролджээ.

Генерал Резухин тэднийг тосч байлдахад Барон Унгерн цахар цэргүүдээр хүч нэмж, эцэст нь өөрөө цэрэг аван байлджээ. 3 дугаар сарын 24-нд Барон ялж, генерал Жа У тэргүүтэй 4000 гаминг олзолжээ. Энэ тулаанд 5000 гамин алуулсан гэсэн мэдээ байдаг ба 8000 винтов өдий төдий сум олзолсон байна. Ингээд тооцвол Хиагтаас 9000 гамин, 8000 орчим винтовтой зохион байгуулалттай ухрах оролдлого хийжээ. Их буу, пулемётаа хаясан бололтой.

Яаж ч бодсон Хиагтад Монголчууд ялсан нь маргаангүй юм. Энэ бол бараг сүүлийн 70 жилд Монголчуудыг зоригжуулж байсан ба хятадтай байлдвал бид гарцаагүй ялна гэсэн итгэлийг хадгалж ирсэн юм. Монголчууд Хятадыг дорд үзэж байхад харин Хятадууд хүч чадалтай, зэрлэг дайчин Монголчуудаас эмээсээр иржээ.

Бүр 1455 онд Монголын Эсэн хааны 40.000 цэрэг авч давшаад Хятадын хагас сая цэргийг дийлж, эзэн хааныг нь олзолж ирсэн түүх бий. Үүний түүхэнд Түмогийн хэрэг гэдэг. Монголчууд дайтах чадвараа хадгалж ирсэн бөгөөд ХХ зуунд ч хэвээрээ л байсан юм.

Зэвсэглэл харьцангуй ойролцоо нөхцөлд Монголчууд илэрхий аархаж ялалт байгуулж байжээ. Байлдааны тактик, цэргийн үзэл суртал зэрэгцэн сэргэж байв. Монголчууд аймшигтай харгис хэрцгий байсан тухай Хятадын түүхчид бичдэг нь ч бас худал биш. Олзны хүнээр туг тахих, чойжин буух зэрэг ёслолууд нь Хятадын цэргүүдийг их айлгадаг байжээ. Харин энэ бол харгислал биш ердөө л уламжлал байжээ.

Сүүлийн үед зөвхөн МАХН-ыг муучлах зорилгоор Хиагтын тулалдааны яруу алдарт эргэлзэх болсон нь тийм ч сайн юм биш. Үнэндээ Хиагтыг чөлөөлсөн олон Монголчууд коммунист хувьсгалын төлөө тулалдаагүй бөгөөд эх орноо харийнхнаас чөлөөлөх л хүсэлтэй байжээ. Сүхбаатарын болон Магсаржавын цэрэгт байлдсан дайчдаас хожим ердөө 15 хүн л МАХН-д элсэж байжээ. Тиймээс МАХН-ыг муучлах гээд бүх түүхээ муучилж болохгүй нь.

Коммунист засаглал хожим 1929 онд зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар бодат байдал болсон юм. Энэ гуравдугаар сарын 18-нд Хиагтын алдарт тулааны ой, Монголын Ардын армийн 86 жилийн ой болно.

Дашрамд хэлэхэд Монголын арми ХХ зуунд нэг ч ялагдаагүй билээ. Харин армийнхаа ойг 11 жилээр урагшлуулж, Богд хаант Монгол Улсын арми байгуулагдсан өдрөөр тогтоовол зүйтэй мэт санагддаг.

Нийтлэгч А.Баатархуяг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen