УОК-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд

Улсын Онцгой комисс өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт хуралдахаар товлогдсон. 
Хуралдаанаар:
- КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
- 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээлээд байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen