Д.КёкшюзанБатбаяр нарын хэд хэдэн хүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэргээр шалгаж байгаа ажээ

УИХ-ын гишүүн асан Д.Кёкшюзан Батбаярыг баривчилсан байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад түүнийг баривчлаагүй, харин 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбоотой эсэхийг Авлигатай Тэмцэх Газар шалгаж байгаа гэлээ.

Тодруулбал, Д.КёкшюзанБатбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь хэд хэдэн төсөлд хамтран ажиллах саналыг хөрөнгө оруулагчдад тавьсан байна. Ингэхдээ 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч эдгээр хүний бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй байгаа аж. Тиймээс энэ асуудлыг зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа ажээ.

 IKON.MN

 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen