ТҮҮХЭН ЗУРАГ: Анхны нислэг

Дэлхийн түүхэнд “Ах дүү Райтууд” нэрээр мөнхөрсөн залуусын хүн төрөлхтөнд бэлэглэсэн агуу бүтээлийн анхны амжилттай туршилтыг та бүхэн харж байна. Анхны нисдэг аппаратыг Оросын зохион бүтээгч Можайский 1881 онд бүртгүүлж, зохиогчийн эрх авсан ч энэ нь aгaaрт хөөрч чадаагүй юм. 1903 онд Америкийн иргэд, ах дүү Райт нисдэг төхөөрөмж бүтээсэн агаад энэ нь 260 метрийн өндөрт хөөрч, жинхэнээсээ нисч чаджээ. Тэднийг анх нисэх онгоц зохион бүтээх хүслийг тээх болсон талаар олон янзын таамаг байдаг. Эхнийх нь, Орвиль Райт Охайогийн номын санд сууж байхдаа Отто Лилиенталь гэгч герман хүн шүхэр хэрэглэж нисэхийг оролдсон талаар ном уншан гэсэн хувилбар. 

Харин 1990-ээд оны үед манайд хэвлэгдэж байсан “Үлгэр биш үнэн” хэмээх нэлээд баримт сайтай номд ах дүү хоёр нэгэн удаа гадаа дээш харан хэвтэж байгаад элээ шувууг харж санаа авсан гэж бичсэн нь бий. Дүү Орвиль нь хөдлгөөнгүй хэвтэх ах дүүсийн дээгүүр сонжин нисэх элээг хараад “Ах аа, тэр элээг хараач. Тэр нисэх биш элин хальж байна шүү дээ” гэж хашгирсан хэмээн уг номд өгүүлжээ. Энэ санаа яван явсаар анхны нисэх онгоц буюу айрплан бүтсэн түүхтэй. Гэхдээ зураг дээрх нислэг жинхэнэ анхны нислэг биш бөгөөд элээнээс санаа авсныхаа дараахан ах дүүс моторгүй планераар газраас 10 метр хөөрсөн нь анхны нислэг нь байсан юм. Тэр үед Орвиль Райт хөөрсөн бөгөөд утсаар газартай холбогдсон байсан хэрнээ их л өндөрт гарсан мэт санагдсан тул “авраарай” гэж хашгирсан гэдэг. Ах дүүс энэ санаагаа цаашид хөгжүүлсээр 1909 онд нисэх онгоц бүтээх анхны компанийг байгуулж байжээ. Гэвч тэд үүнийхээ үр ашгийг гүйцэт үзэлгүй өөр компанид худалдсан байдаг юм.    

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen